Европт хиймэл зүрх худалдаж авах боломж нээгдлээ

Нэгэн Франц фирмийн удаан хугацааны турш хөгжүүлж ирсэн хиймэл зүрхийг 2021 оны хоёрдугаар улирлаас худалдаж авж болох аж. Тус хиймэл зүрхийг “Aeson” гэдэг бөгөөд зай хураагуураар ажиллан тусгай мэдрэгч болон биологийн материал ашиглаж аль нэг цагт ямар үйлдэл хийх ёстойгоо тооцоолдог юм.
900 грамм жинтэй уг зүрхийг “Carmat” нэртэй фирм бүтээхийн тулд хэдэн аравныг зарцуулжээ. Дэлхий даяар зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоо ихсэж байгаа энэ үед хиймэл зүрх бүтээх нь олон хүний амь насыг аврах билээ. Жил бүр зүрхний өвчнөөр 26 сая гаруй хүн нас бардаг гэсэн тооцоо бий.
Европт эрхтний донор шаардлагатай хэмжээнд хэрэгцээг хангахгүй байгаа юм. “Carmat” фирмийн тооцоолж байгаагаар “Aeson” хиймэл зүрх нь тус тив дэх 2 мянга гаруй хүнд тусална хэмээн тооцоолж байгаа аж.
Тус фирмийн захирал Стефан Пиат ярилцлага өгөхдөө “Энэ зүрхийг бүтээх санаа 30 гаруй жилийн түүхтэй, бид зүрх шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах төхөөрөмж бүтээхийг хүссэн. Физиологийн хувьд яг л хүний зүрх шиг цохилдог, өөрийн үйл ажиллагааг зохицуулдаг төхөөрөмж бүтээхийг хүсэж байсан” хэмээжээ.
Эх сурвалж: France24
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Надад энэ. зүрх. гарцаагүй хэрэг болоод байна . хэд юм болоо