ДЭЛХИЙ

Коронавирусийн “B.1.1.7” төрлөөр халдварласан хүмүүст өөр шинж тэмдэг илэрдэг

Их Британи улсад анх бүртгэгдсэн коронавирусийн “B.1.1.7” нэртэй шинэ төрлөөр халдварласан хүмүүс өөр шинж тэмдэг үзүүлдэг аж. Тухайлбал тус хувилбараар халдварласан хүмүүс анхны вирусээр “КОВИД-19” туссан хүмүүстэй харьцуулахад хүчтэй халуурдаггүй байна.

Их Британийн Үндэсний статистикийн газраас явуулсан судалгаагаар бол “B.1.1.7” хувилбараар халдварлахад хоолой хөндүүрлэх, булчингаар өвдөх болон ядарч сульдах шинж тэмдэг илүү илэрдэг аж.

Өмнөх вирусээр “КОВИД-19” туссан хүмүүст халуурах, удаан хугацаагаар ханиалгах, амтлах үнэрлэх мэдрэхүйгээ алдах гэсэн гурван шинж тэмдэг ихэнхдээ илэрдэг байжээ.

“B.1.1.7” мутацилагдсан хувилбар нь анх Их Британи улсын Кент хошуунд өнгөрсөн есдүгээр сард бүртгэгдсэн билээ. Эрдэмтэд тус хувилбарын халдварлах чадвар 70 хүртэл хувиар нэмэгдсэн байж магадгүй хэмээн тооцоолж байгаа юм.

Яагаад коронавирус мутацид орж байна вэ? Учир нь тус вирусийн удамшлын мэдээлэл нь РНХ байдлаар оршдог. Хүний эсэд коронавирус халдварлаж ороод РНХ-ээ олшруулдаг. Уг РНХ-г олшруулах явц дунд алдаа гарснаар вирус мутацид ордог байна.

Эх сурвалж: New York Post

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button