НИЙГЭМ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний хуудсыг шинэчилжээ

Хороо эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг боловсронгуй болгох, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Хорооны зохицуулалттай нийт мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн эрсдэлийг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрсдэлд өртөмтгий байдлын үнэлгээг шинэчлэх, салбарын ерөнхий түвшин болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтын цар хүрээг тогтоох зорилго бүхий ОУВС-ийн төслийн хүрээнд Монгол Улсад зориулан боловсруулсан аргачлалын дагуу “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга, үнэлгээний хуудас”-ыг шинэчлэн боловсруулаад байна.

Цаашид Хороо өөрийн зохицуулалттай бүх мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх чиглэлээр дээрх асуулга, үнэлгээний хуудсыг (Excel файл хэлбэрээр) хагас болон бүтэн жилээр тогтмол цуглуулж, үнэлэхээр төлөвлөсөн тул мэдээлэх үүрэгтэй этгээдийн гүйцэтгэх удирдлага асуулга болон үнэлгээний хуудсыг үнэн зөв, эмх цэгцтэй бөглөж, заасан хугацааны дотор ирүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана уу. 

Мэдээлэх үүрэгтэй этгээдүүд доорх холбоосоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга, үнэлгээний хуудас”-ыг бөглөж, 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн дотор доорх цахим хаягт ирүүлэхийг мэдэгдэж байна.

Салбарын нэр дээр дарахад Excel файл автоматаар татагдах болно.

  1. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд: [email protected]
  2. Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид[email protected]
  3. Банк бус санхүүгийн байгууллагууд: [email protected]
  4. Хадгаламж, зээлийн хоршоод[email protected]
  5. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид: [email protected]
  6. Үл хөдлөх, эд хөрөнгө зуучлалын байгууллагууд[email protected]

Нэмэлт мэдээллийг дээрх и-мэйл хаяг, мөн [email protected] хаягаас авах боломжтой. Мэдээлэх үүрэгтэй этгээдүүд 9/244 тоот албан бичигтэй ЭНД дарж танилцана уу. 

Санхүүгийн зохицуулах хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button