НИЙГЭМ

Цахилгаан шат, нийтийн тээврийн шинэчлэлд Беларусь улстай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Бүгд найрамдах Беларусь улстай 1992 онд дипломат харилцаа тогтоож эдийн засаг,  худалдаа, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтран ажилласаар ирсэн. 

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, цаашид хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого чиглэлд нийцэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав. 

Харин Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной Улаанбаатар, Минск хот хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн биелэлт, урт хугацаанд хэрэгжих төлөвтэй байгаа бүтээн байгуулалтын талаар уламжилж, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцов.

Талууд цаашид Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх,  нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button