ДЭЛХИЙ

Реддит хэрэглэгчид “Dogecoin” цахим мөнгөний үнийг 500 хувиар нэмжээ

Хошигнол байдлаар үүсгэсэн “Dogecoin” нэртэй цахим мөнгөний үнийг Реддит хэрэглэгч нар 24 цагийн дотор 500 хувиар өсгөжээ. “Dogecoin”-ийг алдартай “Doge” миймнээс Билли Маркус болон Жэксон Палмер нар хошигнол байдлаар бүтээсэн юм. “Dogecoin” анх 2013 оны авран хоёрдугаар сарын 6-ны өдөр зах зээлд гарсан байна.

“SatoshiStreetBets” нэртэй сабреддит хэрэглэгчид тус цахим мөнгийг нэг ам.доллар хүргэхийг уриалснаар энэ зүйл эхэлсэн байна. Тус цахим мөнгө зах зээлд нээлтээ хийснээр хойш үнэ нь нэг ч цент хүрдэггүй байжээ. Тэгвэл “Dogecoin” лхагва гарагт 0.007681 ам.долларын үнэтэй байснаа 24 цагийн дотор 0.049 ам.долларын ханштай болж 500 гаруй хувиар өссөн аж.

Мөн тэрбумтан Илон Маск реддит хэрэглэгчдэд туслан Твиттер хуудсандаа нохойн зураг нийтэлсэн нь ханшны өсөлтөд нөлөөлсөн юм.

Тэрбээр 2020 оны арван хоёрдугаар сард “Ганц үг: Doge” хэмээн жиргэж ханшийг нь 20 хувиар нэмэгдүүлж байжээ.

Тус цахим мөнгөний ханшийг өсгөхөөсөө өмнө реддит хэрэглэгчид “GameStop”, “AMC” гэх мэт компаниудын үнэ нь буурч буй хувьцааны ханшийг маш хурдтайгаар ихэсгэсэн юм.

Эх сурвалж: Forbes, Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button