СПОРТ

М.Мөнхгэрэл ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Долоодугаар сарын 29-нд Болгарын нийслэл Софи хотноо Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Тэмцээний дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн болон “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Женко” клубийн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү тэрбээр ДАШТ-ий түүхэнд Монголын бөхчүүдийн 16 дахь медалийг эх орондоо авчирч байна. М.Мөнхгэрэл нь сар хүрэхгүй хугацааны өмнө нь ААШТ-д БНХАУ-ын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа даагаа амжилттай нэхсэн гэлээ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button