ДЭЛХИЙ

Дэлхийн дулаарлын улмаас жилд 1.2 их наяд тонн мөс хайлж байна

Шинэ судалгаагаар дэлхийн дулаарлын улмаас жилд 1.2 их наяд тонн мөс хайлж байна гэж тооцоолжээ. “Cryosphere” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаагаар бол 1994 оноос хойш хайлж буй мөсний хэмжээ 60 хувиар нэмэгдсэн аж.

1994-өөс 2017 оны хооронд нийтдээ 28 их наяд тонн мөс хайлсан байна. Дэлхийн атмосфер дулаарч байгаа тул энэ тоо цаашид нэмэгдсээр байх болно хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.

“Cryosphere” дэх судалгаагаар бол 1994 оноос хойш Арктикийн далайн мөс 7.6 их наяд, мөсөн бүрхүүл 6.5 их наяд, мөсөн гол 6.1 их наяд, Гренланд 3.8 их наяд, Антарктидын мөсөн бүрхүүл 2.5 их наяд, Антарктидын далайн мөс 0.9 их наяд тонн мөс тус тус хайлсан байна.

Харин “E&E news” сайтад мэдээлснээр бол 1994 оноос хойш далайн төвшин 3.302 сантиметрээр өссөн байна.

“Cryosphere” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар анхны удаагаа Гренланд, Антарктид тив гэх мэт манай дэлхийн мөсөн бүрхүүлийг нийтэд нь шинжилсэн юм.

Тус судалгааг ахалж бичсэн цаг уур судлаач Томас Слатер хэлэхдээ “Далайн төвшин ийм хэмжээгээр нэмэгдэж байвал энэ зууны дотор эргийн бүсэд ойр хотуудад ноцтой нөлөөлөх болно” хэмээжээ.

Эх сурвалж: Unilad, Cryosphere

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button