ДЭЛХИЙ

Гуанжоу хотод жолоочгүй автобус туршиж эхэллээ

БНХАУ-ын Гуанжу хотод үйл ажиллагаа явуулж эхэлсэн “WeRide” компани жолоочгүй автобус туршиж эхэлсэн байна. Тус компани жолоочгүй мини робобусаа Гуанжоу хот дахь Олон улсын био арал нэртэй биотехникийн цогцолборт туршиж байгаа аж.

Тус цогцолборт туршигдаж буй автобуснууд хотын хэмжээний замын хөдөлгөөнд оролцох чадвартай бүтээгдсэн бөгөөд дөрөвдүгээр төвшний өөрийгөө жолоодох технологиор тоноглогдсон гэнэ.

Дөрөвдүгээр төвшний өөрийгөө жолоодох технологи нь бараг л хүний тусламжгүй замын хөдөлгөөнд оролцох хүчин чадалтай аж. “WeRide” нэмж хэлэхдээ тус автобус нь жолооны үрүүл, хааз, тоормосны гишгүүр байхгүй гэсэн юм.

Мөн “WeRide” компани Гуанжоу хотын нийтийн тээврийн компаниудтай ирээдүйд жолоочгүй автобусаар үйлчлэх тал дээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Хятад улсад “WeRide” компани нь жолоочгүй автобус бүтээсэн цор ганц фирм биш юм. Өмнө нь 2018 онд “Baidu” компани “Apolong” нэртэй дөрөвдүгээр төвшний өөрийгөө жолоодох технологитой автобус олноор нь үйлдвэрлэх талаар мэдэгдсэн байдаг. Тэр үедээ “Baidu” фирмийн захирал Робин Ли хэлэхдээ “Apolong” автобус нь Бээжин, ШэньЖэнь мөн Ухань хотуудад үйлчилнэ гэж байсан юм.

Эх сурвалж: Caixing Global

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button