Нийгмийн
Таван толгой түлш компанийн ажилчид галаас дөрвөн хүний амь аварчээ

Таван толгой түлш компанийн хяналтын ажилчин Наранхүү, Цэвэгсүрэн нар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хүний амь аварчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 55-ын 836 тоот айлд гал гарч буйг хараад хаалгыг нь эвдэн оржээ. Улмаар дотор байсан хоёр том болон хоёр хүүхдийг аварч, галын дуудлага шуурхай өгчээ. Мөн гал унтраах ангийг иртэл галыг намжаах арга хэмжээ авсан байна.
