Нийгмийн

Б.Ундармаагийн нөхөр “Капитал”-ыг дампууруулсан гэж Төв банкнаас 167 тэрбумыг нэхжээ

Монголын санхүүгийн салбарт 29 жил үйл ажиллагаа явуулсан “Капитал” банк дампуурлаа зарласнаас хойш бараг хоёр жил болох гэж байна. Тус банкыг хадгаламж эзэмшигч, харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон гэж үзээд 2019 оны дөрөвдүгээр сарын 08-нд албадан татан буулгах шийдвэр гаргаснаа Монгол банкнаас зарласан байдаг.

“Капитал” банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, нийтдээ 330 гаруй тэрбум төгрөг байршиж байгаад ийн дампуурсан юм. Эдгээр хөрөнгийг өдий хүртэл төлүүлж авч чадаагүй л яваа. Түүнээс гадна маш олон иргэд хөрөнгө мөнгөөрөө хохирч үлдсэн. Харин энэ дампуурлыг улс төрийн шалтгаантай байсан гэж хээв нэг ярьдаг эзэн нь болох УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа өнөөдөр хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй яваа.

-“КАПИТАЛ” БАНКЫГ ДАМПУУРУУЛСНААС ҮҮДСЭН ХОХИРОЛ ХЭМЭЭН 167 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛЖЭЭ-

Тэгвэл “Капитал” банк дампуурснаас болж 167 тэрбумын хохирол амссан гэх иргэн шүүхэд хандаж, Монголбанк, Монголбанкны Ерөнхийлөгч, тус банкны Хяналт шалгалтын хороонд нэхэмжлэл гаргасныг шүүхээс шийдвэрлэлээ.

Тодруулбал “Бишрэлтхолдинг” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч А.Ариунболд "Капитал” банкыг татан буулгах Монголбанкны шийдвэр, тогтоолыг хууль бус хэмээн тогтоолгох, мөн хохирлоо барагдуулахаар шүүхэд ханджээ.

Харин уг хэргийг гурван шатны шүүх хурлаар хэлэлцээд, нэхэмжлэгч А.Ариунболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл “Капитал” банк дампуурсны төлөө хувьцаа эзэмшигчид нь 167 тэрбумын хохирол барагдуулах үндэслэлгүй гэж шүүхээс үзсэн байна.

А.Ариунболд бол УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр. Түүнийг “Бишрэлт холдинг”-ийн үүсгэн байгуулагч  гэгддэг. Мөн эхнэр УИХ-ын  гишүүн Б.Ундармаагийнхаа “Капитал банк”, “Бишрэлт трейд”, ”Бишрэлт плаза” зэрэг олон компанийн үйл ажиллагааг толгойлон ажилладаг нэгэн.

Түүнийг Капитал банкны газар, хэлтсийн дарга нарын гурван хүний хамт өнгөрсөн 2019 оны тавдугаар сард ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьж байв. Тодруулбал тэднийг их хэмжээний зээл хууль бусаар олгосон гэх үндэслэлээр 20 хоног хорих шүүхийн шийдвэр гарч байсныг та бүхэн санаж буй биз. А.Ариунболд өмнө нь буюу 2014 онд “Капитал” банкны  үйлчлүүлэгчдийнхээ хоёр тэрбум төгрөгийг маржин арилжаанд оруулж тоглоод алдсан хэргээр мөн шүүгдсэн. Гэвч эцэстээ банкны диллерээ яллуулаад, өөрөө "уснаас хуурай гарч" үлдсэн байдаг.

-“БИШРЭЛТХОЛДИНГ” ХХК НЬ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б. УНДАРМААГИЙН ЭЗЭМШЛИЙНХ-

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа 2017 онд өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн 24 компаниа 2018 онд гурав дахин бууруулж, ес болгож бүртгүүлсэн байдаг. Тэдгээр есөн компанийн нэг нь “Бишрэлт холдинг”. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Капитал банкыг албаар дампууруулж, мөнгийг нь олон компани байгуулж “угаасан” юм биш биз гэх хардлагууд ч гарч байсан юм.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хувьд гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон. Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд давж заалдах шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож, СУЛЛАХ шийдвэр гаргасан билээ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн ХОМ-ээс
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-02 08:06

Зүүн 4 замаас доор байрладаг Бишрэлтийн барьсан 2 том блоктой асар том үйляилгээний төвийг улсын орлого болгож НД ын мөнгийг төлүүлэх хэрэгтэй. Лав 100 тэрбум хүрэх объект. Луйвардсан мөнгөөрөө барьсан биз.

Очироо
Очироо
2021-02-02 08:25

Энэ гахайнуудын хамаг юмыг нь хурааж авах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-02-02 08:42

1 м.кв-ыг нь 40 000 түрээслэн гэдэг

Дел
Дел
2021-02-02 09:42

Шоронд нь хий сул чөлөөтэй байлгаж бүүр даврааж байгаа юм өөр хүн байсан бол �##�ь хэдийн шоронд байх байсан манай нийгэм үнэхээр шудрага бус байна.

mai chi
mai chi
2021-02-02 09:46

zaaaa aashaachdeeee voliochee arai shuu

irgen
irgen
2021-02-02 10:49

dawarsan nowshnuudiig shorond ni hiihgvi bolohoor bvr dawarch bn bvh horongiig ni huraaj awah heregtei muusain luiwarchidaas.

Зочин
Зочин
2021-02-02 11:25

Uls munguu olj avaachee. Tolgoig ni ileed baih ym.

зочин
зочин
2021-02-02 12:01

Ариунболд гэгчийг эхнэр Ундармаатай нь хамт шоронгийн хадаас болго, ард түмнийг хохиролгүй болгохын тулд бүх өмч хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-02-02 12:27

Монголбанк төр, ирнэдийн мөнгийг эрсдэлд оруулсан ш дээ

харуул занги
харуул занги
2021-02-02 12:34

ИЙ ХУУЛЬТАЙ АРЧААГҮЙ ТӨР БАЙХ ГЭЖ ДЭЭ. 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН АСУУЛАЛТАЙ ХҮН 10 ЖИЛ АВЧ БАЙХАД ХЭДЭН ЗУУН ТЭРБУМААР НЬ ИДЧИХЭЭД НАРАНД ГАРДАГ. ЧААВААС ГЭЖ. ЭСВЭЛ ХУВААГААД ХУСЧИХСАН ЮМ БИШ БИЗ

Аймшигт гэр бүл
Аймшигт гэр бүл
2021-02-02 14:14

АРИУНБОЛДЫН ГЭР БҮЛ, ЭХНЭР ХҮҮХДҮҮД ҮНЭХЭЭР ХАНАЖ ЦАДАХЫГ ҮЛ МЭДЭХ БИРДҮҮД. ТЭД ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ БҮГДИЙГ ХУДАЛДАН АВЧ ЧАДАЖ БАЙНА. ШҮҮХ, ЦАГДАА , ТӨРТЭЙГӨӨ ЭНЭ ГЭР БҮЛИЙН АТГАНД ОРСОН, ОДОО АРД ТҮМНЭЭРЭЭ ЭНЭ ГЭР БҮЛИЙН АВЧ ЗАВШСАН НД ЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ТӨЛЖ БАРАГДУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

Зочин
Зочин
2021-02-02 22:00

Shunaliin tulam Aruyn bold ,Undarmaa nar yaharaa 40 sayaar torguulaad ungursun be hereg huuchirahgui shuuu

BGYUJKH,KNG
BGYUJKH,KNG
2021-02-03 00:27

Ядарсан амьтаны 5000 хан төгрөгийг нь өгөхгүй та нар дампуураа биз дээ Шун�##� ихэдвэл шулам гэдгийг мартаагүй л байлтай, яасан юм ойл-гүй сонин улсууд вэ?

Холбоотой мэдээ

Back to top button