Нийгмийн

БАРИМТ: Г.Сайханбаяр сайд 5.4 тэрбумыг томилолтын зардалд "цацжээ”

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бол У.Хүрэлсүхийн засгийн газраас Л.Оюун-Эрдэнийн танхимд улирч үлдсэн гишүүдийн нэг. Түүний хувьд 2020 оны долдугаар сард Батлан хамгаалахын сайдын суудалд томилогдсон бөгөөд томилогдоод удаагүй байхдаа ажиллагаанд явсан цэргүүдэд 5,4 тэрбум төгрөг томилолтын зардал болгон өгөх тушаалд гарын үсэг зуржээ.

Шилэн дансны нээлттэй мэдээллийн сангаас харвал, 2020 оны долдугаар сарын 30-ний өдөр Цэргийн хамгаалалтын ротын X ээлжийн баг бүрэлдэхүүний томилолтын зардалд 2 тэрбум 981 сая 822 мянга 15 төгрөг 84 мөнгө олгох А/159 тоот тушаалд гарын үсэг зуржээ. Уг мөнгийг 115 хүнд өгсөн бөгөөд нэг хүнд 26 сая 302 мянга 402 төгрөг 28 мөнгө ногдсон гэсэн үг юм.

Мөн 14 хоногийн дараа буюу наймдугаар сарын 13-ний өдөр Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XI дүгээр ээлжийн баг бүрэлдэхүүний томилолтын зардалд 2 тэрбум 501 сая 342 мянга 553 төгрөг 60 мөнгө олгох А/174 тоот тушаал гаргажээ. Эл мөнгийг 120 хүнд өгсөн бөгөөд нэг хүнд 20 сая 844 мянга 521 төгрөг 28 мөнгө ногдсон байна.

НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад НҮБ-ээс цалин урамшуулал олгодог юм. Албан бичгүүдээс харахад, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр орж ирсэн цалин урамшууллыг олгох тушаалд гарын үсэг зурсан байна.

Сонирхуулахад, Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргүүдэд Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 70 хувийг өгдөг юм. Харин 30 хувийг нь Зэвсэгт хүчний Хөгжлийн санд шилждэг. Уг санхүүжилтийг офицер, ахлагчийн нийгмийн хамгааллыг сайжруулахад зарцуулдаг билээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 4, 2021 16:56

Шилэн данс утгагүй. Нууц бол нууц шүү

Зочин
Зочин
2 сар 4, 2021 19:26

Харин ч манайх дутуу өгдөг шүү. Болж дээ

гончигсүрэн
гончигсүрэн
2 сар 4, 2021 21:19

ээ х�##�агаа бас л хонцийн сэтгэл хайр найргү й цөлмөж ээ

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 4, 2021 21:44

ӨГӨЛГҮЙ ЯАДАГ ЮМ АМЬ НАСААРАА ДЭНЧИН ТАВЬЖ ЯВАА УЛС ШҮҮДЭЭ

Зочин
Зочин
2 сар 4, 2021 21:49

Энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргүүдийн томилолтын зард�##� юм биш үү. Өгөх ёстой мөнгө бүз дээ. Сайханбаяр өөртөө авчихсан юм шиг гарчиг өгөөд толгой эргүүлчих юм. Сэтгүүлчээ битгий сенсаци хөөж гарчиг өг л дөө.

Мэндгэрэл
Мэндгэрэл
2 сар 4, 2021 22:29

Бусад орны ЦАХ чидтай харьцуулах, эх үүсвэр хаанаас гэдгийг бодох хэрэгтэй. Хууль, тогтоомжоо харах. Түүнээс гадаадад хэдхэн хүн аялсан юм биш. Гай нь таарв�##� хэдэн ч хүний амь,эрүүл мэнд үрэгдэж мэдэх эрсдэлтэй. Эх орны нэр хүндийг өргөж яваа цэрэг эрс..

Зочин
Зочин
2 сар 5, 2021 13:28

Даян дэлхийн энхийн төлөө дэлхийн х�##�уун цэгт 6 сараас 1 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид НҮБ болон Монгол Улсаас үүргээ нэр төртэй гүйцэтгэсэний төлөө Засгийн газрын шийдвэр, Батлан хамга�##�ахын сайдын туша�##�аар томилолт авдаг юм. Учир мэдэхгүй, хүн харлуулах гэсэн энэ үйлдлээ болих хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 5, 2021 13:28

Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дайдад дуурсгаж яваа цэрэг эрсийн хөлс шинэгэсэн туша�##� байна. Тэднийг дайны нөхцөлд үүрэг гүйцэтгэснийх нь төлөө энэ мөнгийг төр засгаас өгдөг юм. Харин нэмэх ч хэрэгтэй байгаав Энэ сэтгүүлч нарыг Афганистан, Өмнөд Суданд аваад явах хэрэгтэй. Нусаа хацартаа наана даа хөөрхий. Учрыг нь олж хужрыг нь тунгааж байж бичмээр байна сэтгүүлчээ....

Зочин
Зочин
2 сар 5, 2021 13:29

Цэргийн �##�ба хааж үзээгүй байж, өөрийнхөө шунаг сэтгэлд хөтлөгдөж ямарч тооцоо суд�##�гаагүйгээр элдэв юм бичиж нэр төрийн хойноос явдаг нөхдийн бичвэр байна. Олон улсын гэрээ хэлэлцээрээр энхийн үйлсэд үүргээ гүйцэтгэсэн эр цэргийн �##�бан хаагчдад олгодог зардлыг БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН туша�##�аар олгодог байх ёстой. Мэдэж байж ч�##�ч! Сохор нохой дүйвээнээр, соотон х�##�тар чимээгээр гээд хамаагүй ХУЦДАГАА БОЛЬ.

Зочин
Зочин
2 сар 5, 2021 13:30

Бичсэн коммент устгахаа болиочээ Eguur.mn сайтынхан...

иргэн
иргэн
2 сар 5, 2021 19:12

Энэ богино хугацаанд хууль бус үйлдэл гаргачихсан юм боловуу гэсэн чинь хууль гэрээний дагуу энхийг дэмжих ажиллагаанд оролцсон хүүхдүүдэд олгох ёстой мөнгийг нь л олгосон байна шүү дээ. Харин ингээд бодоход, урд өмнө нь байсан сайд нар мөнгийг нь хүүхдүүдэд өгдөг байсан юм болов уу? Цаашдаа ч амь дүйсэн �##�ба хаагаад ирж буй хүүхдүүдэд томилотын мөнгийг нь өгөлгүй яахав. Тэгээд ч тэр мөнгийг НҮБ манайд өгч байгаа шүү дээ. Зувчуулаагүй л байна. Зөв л үйлдэл байна. "Цацжээ" гэсэн нь муулаад ч юм шиг, магтаад ч юм шиг. Анхаар�##� дутуу хандуулб�##� хүнийг муулах ш�##�таг болчихоор, өдөж бичжээ дээ, Сийлэн гуай. Сүүлд нь хариуцлагаас мултрахаа сайн тооцоолсон нийтлэл байна гэж харлаа.

тайван
тайван
2 сар 6, 2021 08:17

наад мөнга чин монгол улсын мөнгө биш нүб=ээс өгсөн т�##�бөр шүү

Холбоотой мэдээ

Back to top button