УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Сайханбаяр сайд арьсаа хамгаалав

Он гарсаар зургаан цэрэг амиа алдсан. Энэ тоог ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ ч баталгаажуулсан. Зөвхөн 2022, 2023 онуудад арван цэрэг амиа алдсан харамсалтай тоон мэдээлэл бий.

Хамгийн сүүлд Монгол бахархлын өмнөх өдөр /2023.11.13/ амиа алдсан цэл залуухан 21 настай төгсөх ангийн оюутан амиа алдсан асуудалд салбарын сайд нь өнөөдөр ам нээхдээ уучлал гуйх нь битгий хэл, арьсаа хамгаалсан үг хэлэв.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Зургаан цэрэг гэдгийг та бүхэн юу үндэслэж ингэж харж байгаа юм. Юманд наантай цаанатай, үндэслэлтэй бодитой хандах ёстой шүү. Хэрэв цэргийн алба хаагчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил гарсан бол манай салбарын холбогдох албан тушаалтнууд би хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн. Яг амар шалтгааны улмаас амиа алдсан бэ гэдгийг бид тогтоох ёстой.

Цэргийн алба хаагчдын хооронд дэглэлт, зодоон цохион, яргалал байхгүй. Энэ бол гүтгэлэг шүү. Зэвсэгт хүчин ард иргэдийг хооронд нь хагалан бутаргах гэсэн санаатай зүйл яваад байна уу гэж би үзэж байгаа. Оюутныг цэргийн албанаас чөлөөлнө гэсэн хууль байхгүй" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-15 13:55

Өөрийхөө хүүхдийг цэрэгт явуул чи

Зочин
Зочин
2023-11-15 14:08

6 цэрэг нас барсан.Үүний 3 нь зэвсэгт хүчин, 3 нь хилийн цэргийн ангид болжээ.Хилийн цэрэг бол Батлан хамга�##�ах яамны сайдад хамаарахгүй юм.Өөрөөр хэлбэл дотоодын цэрэг, хилийн цэргийг Хууль зүйн сайдын мэдэлд байдаг.Тэгэхлээр Нямбаатарт хамаарах юм.Нямбаатар Зараг Өнөрөө хоёр ямар билээ.

Зочин
Зочин
2023-11-15 14:20

Яагаад үхээгүй гэх гээд бгаа муу дөлир гөлөг вэ олон з�##�уус цэрэг гээч тамд очоод амьд буцаж ирээгүйг мэдээгүй юу сайд нэртэй ширэн нүүртэн

Зочин
Зочин
2023-11-15 14:34

Хүүшээ чавганцаа чи огцорооч ээ!!!!!

Зочин
Зочин
2023-11-15 14:52

Ийм хандлага газар аваад байгаа юм да. Үр дүнд нь хариуцлага хүлээлгэдэг юм дээдэст.

Зочин
Зочин
2023-11-15 14:59

Дайн болвол тэр бүү хэл сорилтыг давах хэрэг гарна. ШУ ны үндэстэй бэрхшээл даах чадвар суулгах ёстой байх даа. бүдүүлэг зэрлэгээр биш

Холбоотой мэдээ

Back to top button