НИЙГЭМ

ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 оны турш тэмдэглэнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар энэ сарын 4-ний өдөр утсаар ярив. Сайд нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг, олон талт механизмуудын хүрээнд хөгжүүлж буй харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахад илүү уялдаатай, нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 оны туршид  худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон чиглэлээр өргөн хүрээнд тэмдэглэхийн ач холбогдлыг Гадаад харилцааны сайд нар өндрөөр үнэлж, энэхүү түүхт ойг тэмдэглэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж буйг онцлон тэмдэглэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 6, 2021 10:53

Оростой харилцаа илүү байх нь дээр. Юун ХАР ХЯТАД... Сайдын ажилд АМЖИЛТ ХҮСЬЕ.ҮӨВ БОДЛОГО БНА

Холбоотой мэдээ

Back to top button