НийгмийнНИЙГЭМЯрилцлага

Б.Дашзэвэг: Монголын цагаан сар их хэлмэгдсэн баяр ёслол

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор, Олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэгтэй удахгүй болох сар шинийн баяр болон бас бус сэдвээр товч яриа өрнүүллээ.

-Монголчуудын уламжлалт баяр болох цагаан сар болох гэж байна. Хоёрдахь удаагаа цахимаар золгох гэж байгаад настай хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Маш хүнд хэцүү цаг үе. Цар тахал Монголд, нийслэлд тархсаар байна. Улс төр тогтворгүй байна. Ард иргэдийн амьдрал хэцүүхэн, сэтгэл санаа нь будантай үе. Амь амьдралаа айхавтар ухаалаг зохицуулах цаг үе мөн. Юуны өмнө сэтгэлээ сайхан байлга! Тэгээд маргаашдаа итгэлтэй, өчигдрөөсөө суралцаж, өнөөдрөөр амьдар! Одоо юуны түрүүнд халдвараас зайлсхий.

-Халдвараас хэрхэн хамгаалах тухай залууст хандаж зөвлөвөл?

-Нягт нямбай бай гэж би дандаа хэлдэг. Энэ ухагдахуунд гар угаахаас эхлээд зөвлөмжүүд бүгд багтана. Халдвар хаана ч байж магад. Нийслэлд лав хаа сайгүй байгаа байх. Аврах юм нь хүн өөрөө л нягт нямбай байх хэрэгтэй. Гэр орондоо, гадаа олны дунд, ажил төрлөө нягт нямбай хий. Би гадаад хэл сурахдаа эхлээд нэг сургамжтай өгүүлбэр авч, түүнийг ухаарч, хэл зүйн дүрмийн бүх талаас боддог. Орос хэлээр "аккуратность украшает человека” буюу нямбай байдал хүнийг чимдэг хэмээх үгийг сургамж болгосон. Амьдралынхаа бүхий л юмны удирдлага болгосоор өнөөдрийг хүрлээ.

-Соёлтой хүн гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?

-Соёлтой боловсролтой хүн гэдэг зөвхөн бичиг мэддэг, тоо боддог хүнийг хэлэхгүй. Зөвхөн нэг үг, нэг үйлдлээр нь хүнийг таньж болно. Хүнтэй мэндлэх, хийж барьсан цайг нь амтлахад л танигдана. Монголын цагаан сар нүүдэлчин ардын ёс, зан үйлийн их өв уламжлал. Мэндлэхээс эхлээд. Таны бие амархан, сүрэг мэнд байна уу ?, Тэнгэр огторгуй тэнүүн сайхан байнаа… гээд л.

Миний зарим шавь "Багшийн бие гайгүй юу…гэж асуух. Тэгэхээр нь би албаар "Хүүе яана гайтай гэж чи сонсоо юу? Тэгэхээр огт өөр болоод” Та амархан сайн байна уу? Бие лагшин тунгалаг биз дээ? гэдэг болсон. Хүн хүнтэйгээ, байгаль дэлхийтэйгээ, мал амьтантай харилцах сайхан уламжлал нүүдэлчин ардад бий. Тэр хуучирсан бус ирээдүйд бүр үнэт зүйлс болно. Монголын цагаан сар их хэлмэгдсэн баяр ёслол. Энэ тухай би их юм ярьдаг.

-Таны "Монгол айл” шүлэгт цагаан сарын тухай өгүүлсэн байдгийг саналаа?

-Тэр шүлэг монголын гэр бүлийн академийн байранд залаастай бий. Би тэр байгууллагын хүндэт зөвлөх шүү дээ. Өөдлөх дээшлэхээ үүднээсээ билэгдсэн монгол гэр. Өрхийн тэргүүнээ өөд нь хүндэтгэсэн монгол айл…гээд л. Монгол гэр бүл дэлхийд хамгийн ариун нандин нь. Монгол айлын эр эм хоёр хэрэлдээд байх шиг. Гэтэл жинхэнэ хайр дурлал байдаг. Бүх юм нь харилцан хамааралтай, бүр царай зүс нь адилхан болоод байх шиг. Нөгөө хөгжилтэй гэдэг том орон АНУ, Франц, Герман…айлын эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хайртай гээд үргэлж хэлээд байдаг мөртлөө бие биенээсээ холдоод байдаг. Бүх юм нь тусдаа.

Сүүлийн үед миний Монгол оронд гэр бүлийн хүчирхийлэл гэж их ярих юм. Энэ үг урагдахуун миний сэтгэлд ерөөсөө буудаггүй. Гэр бүл гэдэг жинхэнэ хайрын орчин, жинхэнэ нэгэн амь биз дээ! Хайраа, амиа хүчирхийлнэ гэж их сонин санагдах юм. Хүчирхийлнэ гэдэг сэтгэлд эхэлж буугаад биеэр үйлдэхийг хэлнэ. Сэтгэлээсээ аваад хаячих, тэгээд болох баймаар. Болохгүй бол сална гэж бий. Миний монголын гэр бүл сайхан.

-Гадаадын улс, орнуудад гэр бүлийн харилцаа, эрчүүд ямар байдаг вэ?

-Дэлхийд нэр алдартай хүмүүсийн тухай телевиз радиогийн их олон хөрөг нэвтрүүлэг би хийсэн. Тэр олон хүнээс анхныхаа эхнэртэй байгаа хүн бараг байхгүй. Саяхан өөд болсон АНУ-ын алдарт сэтгүүлч Ларри Кинг наян хэд наслахдаа найман эхнэр авсан. Германы холбооны удирдагчийн тухай хөрөг ннвтрүүлэг хийхэд 50 гаруйхан настай ч таван удаа гэрлэсэн. Дэлхийд нэртэй хар арьстан Нелсэн Монгделагийн хөрөг хийхэд дөрвөн удаа эхнэр авсан, өөд бодохдоо 40 гаруй дүү бүсгүйтэй амьдарч байсан.

Ийм түүх хөрөг сайхан нэвтрүүлэг хийхэд надад сэтгэл нэг л дундуур санагддаг. Миний монгол эр хүн сайхаан! Гэргийгээ сольсон эр тэр бүр таарахгүй шүү. Хамгийн гол нь зан үйл, хүнлэг ёслон, хайр сэтгэл. нийгэм ч бас нөлөөлсөн. Социализмын үеийн нэгэн онигоо байдаг. Монгол, орос хоёр эхнэр ярилцаж сууна гэнэ. Чи нөхрөө яаж тогтоож байна бэ? Монгол: Хотын намын хороо байхад тэр хаашаа зайлах вэ. Орос: водка, давсалсан огурецки хоёр байхад куда он деваться…гэсэн гэнэ.

Хүн хүнээ дээдлэн хайрлахын үлгэр жишээ монгол гэр бүл

Хүмүүжил сургаалын ухаант уламжлалт цогцолбор монгол айл

Хоймортоо залдаг хосгүй шүтээнтэй монгол айл

Хослон жаргах нөхөр эхнэрийн ариун ёсон монгол гэр бүл

Хаана ч давтамжгүй монгол айл

Халамж хайрын нандин хэлхээ холбоос монгол гэр бүл….гэж шүлгээсээ хэлээд яриагаа дуусгая, гялайлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2 сар 6, 2021 06:32

shar semjilsen yu hutsaad bnaa

Зочин
Зочин
2 сар 7, 2021 04:16

tegj helj bolohgui shuu.zochin guai...tsagtaa hiih yumaa hiij uuregee onts bieluulsen hun.

Back to top button