НийгмийнЯрилцлага

Б.Дашзэвэг: Би Жо Байден, Назарбаев хоёртой нас, эрүүл мэндээр өрсөлдөнө

“Таны түмэн амгаланг айлтгаж байна

Цэнгэн хөгжилдье I like that

My name is DZ man”. Энэ хэдхэн мөрт хэний, ямар уран бүтээлчийн тухай өгүүлэхийг тод гэгч нь илтгэнэ. 60 гаруй насандаа сэтгүүл зүйгээс тэс өөр салбарт хөл тавьж, бүр B продакшнтай, дуучин Э.Энхзолтой хамтран шуугиулж явсан он жилүүд Б.Дашзэвэг гавьяатынх. Үеийнхэн нь тэтгэвэр хэзээ буух билээ гэж бодон, нутаг ус, аав, ээжийн тухай дуу аялан, маани уншиж суухад тэр урлагийн тайзан дээр, охидын дунд хайрын тухай дуулж явсан. Бүр болоогүй ээ, өөрийгөө DZ man гэж нэрлэн, DJ нарыг халз тулаанд дуудаж явсан эрч хүчтэй, стиллэг “залуу”. Үүгээрээ ч олны анхаарлыг ихэд татсан.

“Хүн хэчнээн өтөлсөн залуу сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Тэтгэвэрт гарлаа гээд гундаж суудаг насандаа ингэж яваа нь бахархмаар” хэмээн дэмжих нэгэн байхад “Зөв зөнө” гээд шүүмжилсэн нь ч бий. Тэглээ гээд DZ man бууж өгөөгүй. “Freedom”, “Хайр гэж юу юм бэ”, “Аз жаргалын шүгэл” зэрэг дуугаараа ёстой тэсрэлт хийсэн. Үнэндээ түүн шиг 60 гаруй насандаа урлагийн салбарт  тэгж шуугиулж, бусдад үлгэрлэсэн нь хэд билээ.

Олон улсын тоймч, сэтгүүлч, яруу найрагч, дуучин зэрэг олон тодотгол түүнийг дагадаг. Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэг гуай “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Үгүйлж явъя нэгийгээ”, “Ээждээ би очлоо доо”, “Хамгийн дээд нь миний ээж”, “Нисгэгчийн гэргийн дуу” зэрэг монгол түмний хайртай, амандаа үргэлж “хүлхдэг” олон уран бүтээлийн шүлгийг нь бичсэн гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй юм билээ.

Түүнтэй ярилцлага хийхээр цаг товлоод, энэ сарын 23-нд (өнгөрсөн пүрэв гаригт) гэрт нь очлоо. Ийм зүйлийн талаар асууя, тийм өнцгөөс ярилцъя гэж нэлээд төлөвлөөд очтол үнэндээ миний санаснаар болоогүй нь харамсалтай. Б.Дашзэвэг гуайн сонсгол их мууджээ. Хэчнээн удаан хэмнэлээр, тод хэлсэн ч сайн сонсохгүй байв. “Би ийм туслахтай” гээд сонсголын аппаратаа гаргаж ирээд хийсэн ч нэмэр болсонгүй. Тиймээс бид асуултаа цаасан дээр бичээд ярилцав. Хариулахаар нь дараагийн асуултаа бичлээ. Харилцан ярилцахгүй, асуултаас нь шууд ургуулан асуухгүйгээр яахан “амьд” болох билээ.

Б.Дашзэвэг гуай “Зөнөөд эсвэл ямар нэгэн өвчний улмаас миний сонсгол ингэж муудаагүй. Залуус хийдэг юм (DJ)-ыг би 60 гаруй насандаа хийсэн. Тэгээд миний сонсгол муудчихсан юм шүү” гээд ярилцлагаа эхлэх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрохоо мэдэгдэн, Монголын улс төр ид бужигнаж байлаа. Тиймээс цаг үетэй уялдуулан Монголын улс төр, АНУ-ын Ерөнхийлөгч Байден, уран бүтээлийнх нь талаар түлхүү ярилцав.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ЦАГ ОДОО БИШ

 -Өнөөдөр (өнгөрсөн пүрэв гаригт) Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээн, огцрохоо мэдэгдлээ. Цар тахалтай, эдийн засаг хямарсан энэ үед Засгийн газрыг огцруулахаар болсныг та хэрхэн дүгнэж байна вэ?

Цаасан дээрээс асуулт уншин, кофе ууж суусан тэрбээр ярилцлага эхлэхэд хоолойгоо засан, харцаа төв болгов. Яг л телевизийн шууд эфирээр олон улсын тоймоо хөтлөхөөр суусан мэт төвлөрөн, тодоос тод хариулж эхэллээ.

-Юуны өмнө “Эгүүр.мн” сайтын уншигч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Эх нутагт маань өвлийн ид хүйтэн цаг байх боловч дулаарсан ийм сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Монголын улс төр буцалж байгаа цаг үед хоёулаа ярилцаж сууна. Монгол Улсын Засгийн газар огцорч байгаа мэдээг дөнгөж сая сэтгүүлчид бид хүлээж аваад байна. Засгийн газар огцорно гэдэг ямар ч оронд байдаг л асуудал. Гэхдээ хэзээ, яаж, юунаас болов гэдэг их чухал.

Би сэтгүүлч хүний хувьд нийгмийн санаа бодлын дунд байдаг. Хүмүүс  “Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайн, үр дүнтэй ажиллаж байна” гэж ам сайтай байгааг нь анзаарсан. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг нэлээд бат, бөх байх болов уу гэж таамаглаж суулаа. Гэтэл өчигдрөөс (энэ сарын 20), улс төр бужигнаж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр Засгийн газрыг огцруулах цаг одоо мөн үү гэдэгт би эргэлзэж байна. Яагаад гэвэл цар тахалтай, нийгэм, эдийн засаг хямарсан энэ үед яавч зөв шийдвэр биш. Монголд төдийгүй дэлхий даяар ямар хүнд байдалд байгаа билээ дээ. Ийм үед Засгийн газар огцорно гэдэг хэцүү асуудал. Дараагийн Засгийн газар бүрэлдэнэ, ярилцана, төлөвлөнө, хийнэ гэсээр зөндөө цаг алдана.

Ер нь цар тахлын үед өнөөгийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд би шүүмжлэлтэй ханддаг. Жижиг дунд үйлдвэр, баялаг бүтээгчид, аж ахуй нэгждээ төдийлөн анхаарахгүй, амьдралд яг нөлөөлсөн, нэмэр болохуйц юм хийхгүй байна.

Анзаараад байхад Монголын Засгийн газарт дахиад нэг алдаа байна. Эдийн засгийн алсыг харсан бодлого алга. Хүн бүхэнд хүртээмжтэй эдийн засаг хэрэгтэй. Иргэдийн, улс орны хуримтлал ямар байгаа нь цар тахлын энэ үед тодорхой харагдлаа. Ийм учраас одоогийн Засгийн газар огцрох жинхэнэ цаг үе одоо арай биш.

Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас хэчнээн их зүйл шалтгаалах билээ. Ийм чухал асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Мэдээж ард түмний санаа бодол ямар байгаад тулгуурлах учиртай. Монголын өнөөгийн Засгийн газар олон түмний санаа бодолд ихээхэн ач холбогдол өгдөг. Иргэдийн жагсаалыг нэлээд эмзэг хүлээж авлаа. За, ийм эгзэгтэй үед Засгийн газар огцорч байгаа юм бол бас наадах, цаадахыг бодсон эсэхээ дахиад нэг сайн тунгаагаасай.

Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа тодорхой, тодорхой чиглэлүүд рүү хошуурч байна, сайн байна. Гэхдээ алсыг бодсон, эдийн засгийн ноён нурууг босгосон, хүртээмжтэй эдийн засгийг бий болгосон бодлого дутагдаж буй үед Засгийн газар огцорч буй нь таатай хэрэг биш.

МАН У.ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД СОЙХ ЭХЛЭЛЭЭ ТАВИЛАА ГЭХ ХАРДЛАГА НАДАД ТӨРЖ БАЙНА

-У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сууриа тавьж, замаа заслаа гэж хардах хүн цөөнгүй. Та тэдэнтэй санал нийлэх үү?

-Ерөнхий сайд Засгийн газраа өөрийн хүсэлтээр огцрууллаа. Дараагийн нүүдлээ бодохгүй, төлөвлөхгүйгээр ийм үйлдэл хийхгүй нь тодорхой. Ер нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болох нүүдлээ хийснийг ч үгүйсгэх аргагүй. МАН УИХ-ын сонгуульд олонх болохдоо, саяхан дахиад мэдэгдэл хийсэн шүү дээ. “Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой” гэж. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх эхлэлийг тавилаа гэх хардлага надад төрж байна. Ийм бодолтой хүн олон байгаа нь анзаарагдлаа.

Монгол Улс парламентын засаглалтай орон. Ерөнхийлөгч ямар бодлого, үйл ажиллагаа явуулах эрхтэйг Үндсэн хуульдаа тодорхой заасан. Харамсалтай нь Монгол Улс Үндсэн хуулиа өөрчлөх юм л даа. “Эцэг хууль мөн ч элдэв юм үзэх юм даа” гэж би нэг удаа бичсэн. Хөгжилтэй орнууд 200, 300 жил Үндсэн хуульдаа гар хүрдэггүй, өөрчилдөггүй. Гэтэл Монгол Улс Үндсэн хуулиа өөрчилж, шинэчилсэн нь төрийн бодлого доголон байгаагийн илрэл.

 УЛС ТӨР НЬ ЗАНХАЙСАН ТОЛГОЙТОЙ, ЭДИЙН ЗАСАГ НЬ ЖУЛДАЙСАН БИЕТЭЙ ОРОН БОЛЧИХЛОО

 -Монголын улс төрчид, намууд сонгуульд асар их ач холбогдол өгдөг. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд, улс орон, ард түмний амьдралыг эрсдэлд оруулчихлаа гэж би харж байна.

-Монголын улс төр нь зантайсан толгойтой, эдийн засаг нь жулдайсан биетэй орон болчихлоо. Улс төрд дэндүү хошуурах юм. Өнөө жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд асар их ач холбогдол өгч байна. Сонгууль бол сонгууль. Ерөнхийлөгчийн сонгууль гэж дэндүү хошуурах нь учир дутагдалтай. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ улс орны ерөнхий эрх ашиг, ерөнхий байдал дээр үндэслэх ёстой.

Сэтгүүлчийн хувиар би Монгол Улсын эдийн засгийг ингэж зүйрлэнэ. Нэг том хашаатай айл байлаа гэж бодъё. Тэр айлын тэргүүн (Х.Баттулга) нь жаахан боловсрол, мэдлэг, чадвар муутай. Түүний гэргий нь (У.Хүрэлсүх) хуримтлуулах талдаа маруухан. Зөвхөн өнөө, маргаашаа аргацаадаг. Ерөөсөө өнөөгийн Монголын төр ийм л байна.

ЖО БАЙДЕН ОХУ, БНХАУ-ТАЙ ХАРИЛЦАХДАА МОНГОЛЫГ АШИГЛАНА

-Монголын Засгийн газар огцорч буй өнөө цагт АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден тангараг өргөлөө. Байден Ерөнхийлөгч болсон нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

-Дэлхийн хамгийн хүчирхэг, глобал гүрэн, ерөнхийлөгчийн засаглалтай АНУ-ын Ерөнхийлөгч халаагаа өгсөн нь дэлхийн хэмжээний том үйл явдал. Өмнөх Ерөнхийлөгч Трамп шинээр сонгогдсон Байденд халаагаа өгөх нь ихээхэн нүргээнтэй, шуугиантай байлаа. Америкийн нийгэм үзэл бодлоороо хоёр хуваагдаад буйг энэ удаагийн сонгууль харуулсан. АНУ-ын түүхэнд анх удаа парламентын ордонд халдлага боллоо. Америк төрийн түүхэнд болсон анхны үйл явдал. Парламентын ордон бол америкчуудын шүтээний газар. Тэнд халдлага болж, цөөнгүй хүн амиа алдсан нь америкчуудын хувьд гутамшигтай асуудал. Ийм нүргээнтэй үед Жо Байден тангараг өргөж, ажлаа хүлээн авлаа.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Трамп оролцоогүй. Яг өмнө нь өөр муж руу нисчихлээ. Байден бол Обамаг дэмждэг, түүний талын хүн. Харин Трампыг таашаадаггүй. Тийм учраас бодлогын зөрүү их гарна.

За, одоо гол яриандаа оръё. Байден Ерөнхийлөгч болсноор Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ. ОХУ, БНХАУ-тай харилцахдаа Монголыг ашиглана. Байден гаднаа, нүүрэн дээрээ Монголыг үл тоосон шинжтэй, дотроо “Энэ хоёр улстай харилцахад Монгол хэрэгтэй шүү” гэж бодно. Ний нуугүй хэлэхэд, манайхны нөгөө хошуурч давхиад байгаа “Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа”-г АНУ өөртөө ашигтайгаар эргүүлнэ.

-Тэгвэл Байден БНХАУ-тай, ОХУ-тай хэрхэн харилцах бол.

- Трамп БНХАУ-тай харилцахдаа хатуу бодлого баримталсан шүү дээ. Тэгвэл Байден гурван “А” баримтална. Эхнийх нь, аргадангуй, аргалангуй, анхаарал болгоомжтой харилцана. Харин эсрэгээрээ Оросын хүч, нөлөөний хандыг нь дарах оролдлого хийнэ.

БИ ОЛОН НОМ ГАРГАЯ, ДУУ ХИЙЕ ГЭЖ ШУНАДАГГҮЙ

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та олон сайхан уран бүтээлтэй. Шүлгийг нь бичсэн дуу олон. Олон ном гаргая, дуу хийе гэж шунадаггүй?

-Би уран бүтээлч хүн. Айлын найр, арга хэмжээнд очиход миний зохиосон шүлгээр хийсэн уран бүтээл, дууг нийтээрээ дуулж байдаг. “Энэ дууны үгийг нь би бичсэн” гэхээр хүмүүс “Таныг би Жорж Буш, Путиний тухай л ярьдаг хүн гэж боддог шүү дээ” гээд гайхдаг юм.

Миний уран бүтээл олон чиглэлтэй. Би олон ном гаргахыг хүсдэггүй. Надад арван хэдхэн ном бий. Би бие даасан уран бүтээлийн цэнгүүнээ дөрвөн удаа хийсэн, уран сайхны, баримтат 20-иод кинотой. Би дууг ч мөн олныг хийхийг хүсдэггүй. Надад олны сайн мэдэх, зохиолын 17 дуу бий, бүгдийнх нь шүлгийг бичсэн. Бүх уран бүтээлдээ хайртай. Дуу маань олны аманд үргэлж “хүлхэгдэн”, уярал, ухаарлын аль алиныг нь хайрлаж яваасай гэж хүсдэг.

Би дууны шүлэг бичихдээ хөгжмийн зохиолчтой шууд хамТран ажилладаг. Тийм ая, тиймэрхүү аялгуугаар хийнэ гэсэнд нь уялдуулдаг. Шүлэг бичихдээ зүгээр нэг магтах бус бусдад аль болох ухаарал хайрлахыг хичээдэг.

“Ээждээ би очлоо доо” дуундаа би

“Хань ижилдээ тунин гоморхохдоо
Хамгаас дотноо хайж ядан дурсав аа
Хоёр олдохгүй ганцхан ээждээ л
Хайлан уйлан очоорой гэв үү дээ

Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа”
гэж бичсэн. Нээрэн би одоо рок попын нэг дуу хийж байгаа. Нууцаасаа хуваалцахад нэр нь “365”.

DZ MAN НЭРЭЭР ДУУЛАХ БОЛСНОО ХЭЛЭХЭД НЭГ НАЙЗ МИНЬ “ТЕЛЕВИЗЭЭР АЛИАЛДАГ БОЛЧИХОО ЮУ” ГЭЖ ЗАГНАСАН

-Дуу гэснээс та нэг хэсэг Э.Энхзолтой хамтран цөөнгүй уран бүтээл гаргасан. Одоо дуунуудаа сонсоход ямар санагддаг вэ?

-Мэдээж сайхан санагдалгүй яах вэ. Аливаа зүйл цаг үеэ олох их чухал. Нэг удаа UBS телевизээрээ олон улсын тоймоо хийснийхээ дараа “Би өөрийнхөө тухай нэг мэдэгдэл хийе. Хөгжмийн урлагт хүчээ сорихоор шийдлээ. Монголын DJ нарыг халз тулаанд дуудаж байна. Намайг үүнээс хойш DZ man гэж дуудаарай” гэсэн.

Хүмүүс гайхсан гэж жигтэйхэн. Ямар сайндаа тэр орой манай ангийн хүүхэд утсаар яриад “Чи чинь телевизээр алиалдаг болчихоо юу” гэж загнасан. “Галзуурчихсан юм уу” гэж гайхсан хүн олон. Уран бүтээлээ цацсаны дараа тэд жинхэнэ шоконд орсон доо.

ЕВРОПЫН ХОЛБООНД МОНГОЛООС СУРВАЛЖЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АВАХАД НАДТАЙ ӨРСӨЛДӨХ ХЭМЖЭЭНИЙ ХҮН БАЙГААГҮЙ

-Арай залуудаа, хэдэн жилийн өмнө дуулж, урлагийн салбарт хүч сорьсон бол гэж харамсдаг уу?

-Харамсдаггүй. Аливаа зүйлийг хийхдээ цаг үеэ мэдрэх их чухал. Хэзээ, яаж гаргаж ирэх вэ. Би залуудаа дуулсан бол хэн ч намайг сонирхохгүй байсан шүү дээ. 60 гаруй настай хүн дуулаад, DJ нарыг халз тулаанд дуудсан болохоор л хүмүүс ангайсан байхгүй юу.

Ер нь хүн өмнөө том зорилго тавих хэрэгтэй. Би залуудаа гадаадын таван хэлээр ажлаа хийдэг байлаа. “Хөрөнгөтний хэл сурсан” гэж хүртэл шийтгүүлж явсан. Тэгсэн ч би зорилгоосоо ухраагүй. Ирээдүйгээ, зорилгоо томоор төсөөлж, төлөвлөөд түүндээ хүрэхийн төлөө зүтгэсэн.

Мэдээлэл радио телевизийн улсын хороонд нэг том уралдаан болдог байлаа. Тэр нь Москвагийн радиод ажиллах эрх авах. Нэг удаа дарга “Дашзэвэг чи яагаад Москвад ажиллая гэж санал гаргахгүй байгаа юм бэ. Чи энэ олон жил ажиллахдаа ганц ч удаа өргөдөл өгөөгүй юм байна” гэсэн. Тэгэхэд нь би “Москвад ажиллахгүй. Би гуравдагч хөрөнгөтөн оронд байнгын сурвалжлагч болно” гэчихэж билээ. Дарга намайг дооглон, толгой сэгсрээд өнгөрсөн.

1994 онд Европын холбоонд Монголоос нэг сурвалжлагч ажиллуулах болов. Улс төрийн боловсролтой, олон улсын асуудлыг мэддэг, англи, франц хэлтэй хүн байх хэрэгтэй гэсэн. Надтай өрсөлдөх хэмжээний хүн Монголд байгаагүй. Тэгээд яасан нь тодорхой. Хэрвээ би Москва руу ажилласан бол Европын холбоо руу явж чадаа ч уу, үгүй ч үү. Өмнөө том зорилго тавин, өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлсэн хүн л амжилтад хүрдэг байхгүй юу.

Үүнтэй холбоод би нэг юм хэлье. Би өнөөдөр цахим хуудсандаа нэг мэдэгдэл хийлээ. Би АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Казахстаны Ерөнхийлөгч асан Назарбаев нартай нас сүүдэр, эрүүл мэндээр өрсөлдөнө.

БИ ЖО БАЙДЕН, НАЗАРБАЕВ ХОЁРТОЙ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭР ӨРСӨЛДӨНӨ

-Сонирхолтой санагдаж байна. Яагаад энэ хоёр эрхэмийг онцлов?

-Жо Байден бид хоёр нас жацуу. Байден зовлон үзсэн хүн. Багадаа ээрүү байсан, насанд хүрснийхээ дараа осолд орж, эхнэр нь өөд болсон. 46 насандаа тархины судсандаа мэс засал хийлгэсэн. 1987 онд гэмт хэрэгт холбогдсоны улмаас сонгуулиас нэрийг нь татсан. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа алхаж явахдаа эвгүй гишгээд хөлөө гэмтээсэн. Байден нэг иймэрхүү.

За, Назарбаев бол Казахстаны Ерөнхийлөгчөөр 27 жил ажилласан. Түүний талаар би олон удаа мэдээлсэн, хоёр ч удаа хөрөг нэвтрүүлэг бэлтгэн, телевиз, радиогоор цацсан. Назарбаев жинхэнэ сайхан хангамжинд хөлбөрч яваа. Насаар надаас жаахан ах. Тиймээс тэр хоёрыг би сонгон, нас, эрүүл мэндээр өрсөлдөн, тэднээс урт наслах зорилго тавьсан.

Ингэж хэлэхээр зарим хүн эмзэглэж магадгүй. Ойролцоо настай, надаас тэс өөр амьдралын хэв маяг, хангамжтай хоёр хүнтэй өрсөлдье. “Би илүү насална” гэж чармайх ёстой. Тэгээд л бол оо.

Б.Дашзэвэг гуайн үгийг нь тэрлэсэн зарим уран бүтээлээс

Ээждээ би очлоо доо

Үг Б.Дашзэвэг Ая Р.Ганбаатар

Алдрын дуурсал магтаал сонсохдоо
Аярах зүрхээ барьж ядан чагнав аа
Амин холбоотой сайхан ээждээ л
Айлдан хөөрөн дуулгаарай гэв үү дээ

Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээждээ би очлоо доо

Төөрөг тавилангаар онож алдахдаа
Түгших зүрхээ тогтоон байж хайрлав аа
Тэнүүн ухаантай түшиг ээждээ л
Түрэгхэн яаран хүрээрэй гэв үү дээ

Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээжтэй хүн энддэгүй гэнэ лээ

Хань ижилдээ тунин гоморхохдоо
Хамгаас дотноо хайж ядан дурсав аа
Хоёр олдохгүй ганцхан ээждээ л
Хайлан уйлан очоорой гэв үү дээ

Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээжтэй хүн эрхэлдэг юм аа.

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Хүмүүн байгаль хоёр ижилсээд

Хорвоогийн амьдрал жигдрээд ирлээ

Ижилсээд алхаарай хүн ард минь

Энэ л хорвоодоо хамтдаа байя л даа

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ

Хань ижлийнхээ хайрыг таниад

Ханьсах хорвоодоо жаргаж явлаа

Хүсэж хайрла даа хүн ард минь

Хүж дэлхийдээ хамтдаа байя л даа

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ

Жаргал зовлон хоёр ээлжилдэгийг

Замбуулин хорвоод үзэж амслаа

Ганцаардах бүрдээ гуниг нэмээд

Ганцын орчлонг байхгүйг мэдэрлээ

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Уужимхан хорвоод ухаантайхан л амьдарцгаая.

ҮГҮЙЛЖ ЯВЪЯ НЭГИЙГЭЭ

Найзаар минь намайг таньдаг учиртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
Хүн олны урсгалд хөл нийлсэн найз минь
Хүний амьдралын аялгуунд хөг нийлсэн анд минь

Vй зайгүй найз аа
Vгүйлж явья нэгийгээ
Ай найз аа
Хайрлаж тvшиж явья нэгийгээ

Найзаар минь намайг таньдаг учиртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
Ээж аавыг орлох элэг нэгтэй найз минь
Ижилсэх нөхөрлөхийн орчлонд илч хайрласан анд минь
Дахилт

Найзаар минь намайг таньдаг учиртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
Аав ээжийнхээ гэрт адил хүндлүүлсэн найз минь
Айл гэрийнхээ заяанд илч хайрласан анд минь.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 23, 2021 14:08

Тавьтартайхан л байж узээрэй. Зарим хумуустэй нас эруул мэнд 2 оор орсолдох гэж байж байдагтаа буцапд з�##�арчих даа.

Иргэн
Иргэн
1 сар 23, 2021 17:03

Танд урт удаан наслахыг хүсэн ерөөе. Таныг сайхан дууны шүлэг бичдэг байсан тухай энэ удаа л мэдлээ.
Ай даа хүмүүс минь амьдрах сайхаан. үнэхээр сайхан дуу шүү.

Зочин
Зочин
1 сар 23, 2021 21:52

Hun aldaj onoj amidardag horvoo tanid eruul enhiig husie

Ха ха
Ха ха
1 сар 24, 2021 00:34

Та нар муу нусан жорууд энэ том хүний анзаанд хүрч нас�##�ж чадах ч үгүй. Бандашканых нь резинд боогдох биз

Зочин
Зочин
1 сар 24, 2021 10:14

амжилт

zochun
zochun
1 сар 24, 2021 14:03

odoo z##l chamaig gishuun asan undarmaad helne shuu sejig min chamaig odoo hen toohob dee

Зочин
Зочин
1 сар 24, 2021 14:56

Za arai ch de.

Зочин
Зочин
1 сар 24, 2021 16:30

Duulah durtai duunii ugiig bichsen baina.Tand eruul enhiiig husie.

эмч
эмч
1 сар 24, 2021 19:21

Тэр 2- той өрсөлдөж яах нь вэ. Сэтгэц нь зүгээр биз?

Зочин
Зочин
1 сар 26, 2021 10:40

Delhiid tanigdsan tom humuustsei uuruuguu zuirleed lav zugeer bishee!!!!

Zochin
Zochin
1 сар 29, 2021 23:32

Tani medrel zugeeruu.odoo bolnoo ovoo mini.medee medeeld garah hereggui garsan dur chin nogoo balag tarisan dur heveeree baih yum.olond sain muug bodogduulj baihaar chimeegui nambandaa baival hussen huseegui tumen olon sain yavj saihan zuil buteeh burd chin medeelj tsollood ogno.

Unshigch
Unshigch
1 сар 30, 2021 07:47

Sejigiin ovgon , baga nasnii huuhed huchindehiig zavdsan heregeer yal sonsoo biz dee

Зочин
Зочин
2 сар 5, 2021 15:03

БАНДААШТАЙ ЯМАР ЮМААРАА ӨРСӨЛДӨХ НЬ ХҮН БҮР МЭДНЭ

Холбоотой мэдээ

Back to top button