НИЙГЭМ

Сэлэнгэ аймаг нутаг буцахаар бүртгүүлсэн 117 иргэнээ авна

Сэлэнгэ аймаг Улаанбаатараас нутаг буцахаар бүртгүүлсэн 117 иргэнээ авахад бэлэн болжээ. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос Сүхбаатар сум болон бусад сум руу явах иргэдээ "Зэлтэрийн зам” компанийн нийтийн тээврээр авах бэлтгэлээ хангасан байна. Дээрх өдрүүдэд нутаг буцах 117 иргэн рүү "Зэлтэрийн зам” компаниас утасдаж, суудал баталгаажуулж дууссан байна.

Автобус:

  • 2020.02.07-нд 11:30-д 1 автобус /явсан/.
  • 2020.02.08-нд 11:30-д 2 автобус тус тус зорчихоор болжээ.

Драгон төв тасалбар бичихгүй байгаа тул бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлж "Зэлтэрийн зам” ХХК-ийн захиргаа сумдын Онцгой комисоос өгөгдсөн бүртгэлтэй иргэд рүү утасдаж шаардлагатай мэдээллүүдийг өгч, суудлаа баталгаажуулжээ.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Онцгой комисс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2 сар 7, 2021 14:42

koronatai geed bhd yu hij hot yawdagin korona taraah ej bgan nutag butsaj

Холбоотой мэдээ

Back to top button