Конгресс Эпстейний баримт бичгүүдийг дэлгэхийг дэмжиж, одоо Трамп л шийдэх үлдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зартай хүчирхийлэгч агсан Жеффри Эпстейний хэргийн баримт бичгүүдийг дэлгэхгүй гүрийж ирсэн юм. Трамп ням гарагт /2025.11.16/ байр сууриа гэнэт өөрчилсөн тул Конгресс мягмар гарагт /2025.11.18/ баримт бичгүүдийг дэлгэх эсэх дээр санал хураажээ. Бүгд найрамдах нам олонх статустай Конгресс санал хурааж Эпстейний баримт бичгийг дэлгэхийг дэмжсэн байна.
Тодруулбал АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 427:1 саналын харьцаатай дэлгэхийг дэмжжээ. Дараа нь Сенатын танхим ч мөн олон нийтэд ил болгох шийдвэр гаргасан байна. Одоо Трамп л эцэслэн гарын үсэг зурах үлдээд байгаа юм. Цагаан ордны ахлах албан тушаалтан хэлэхдээ баримтуудыг дэлгэх бичиг ширээн дээр нь ирсэн дариуд Трамп гарын үсэг зурна гэжээ.
Эпстейний хэрэг сүүлийн хэдэн сарын турш Трампын засаглалд тулгарсан хамгийн том улс төрийн асуудал болж хувирсан. 2019 онд Манхэттаны шоронд нас барсан Эпстейн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байсан явдлыг Трампын захиргаа нуун дарагдуулж байна олон америкчууд боддог юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.