Ярилцлага

Өвөр Монгол бүсгүй Т.Тодцэцэн: Жил бүрийн ЦАГААН САРААР бөх үзэх гэж л догдолдог

Тэр дэмжиж буй бөх нь давахад дагаж баярладаг, унахад нь хамтдаа гуньдаг. Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүнсүнд хошууны Цагаан овоо сумын малчин, Монгол үндэсний бөхийг шимтэн сонирхогч эмэгтэйчүүдийн нэг юм.

Түүнийг Очирын Тодцэцэн гэдэг. Нөхөр Гэндэнгийн Номинжаргал ч мөн үндэсний бөх үзэх дуртай, барилддаг аж. Хамгийн хэцүү нь дэмждэг бөх нь хоорондоо таарч, хүч үзэж байгаа үед хоёул харж чадахгүй эхнэр буруу хараад суучихдаг аж. Эсвэл гадагшаа гарчхаад барилдаан дууссаны дараа орж ирдэг байна.

Догдлон, дэнслэн байж үндэсний бөхийн барилдааныг үзэж дуусгадаг тэд Ардын хувьсгалын 100 жилээр Монголд ирж, бөх үзэх хүсэлтэй байгаа гэнэ.

Нөхөр Г.Номинжаргал охинтойгоо

Зүүнсүнд хошуунд сошиал орох боломжгүй, DDish сансрын антенгүй айлууд байдаг тул нэгнийдээ бөөгнөрч байгаад монгол үндэсний бөх үздэг байна. Мөн заримдаа О.Тодцэцэн өөрийн хөтөлдөг сошиал групп рүү шууд дамжуулалт хийдэг гэнэ. Бид түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцлаа.

АХ, НӨХӨР ХОЁРЫГ ДАГАЖ ҮЗСЭЭР БАЙГААД ҮНДЭСНИЙ БӨХ ҮЗЭХ СОНИРХОЛТОЙ БОЛСОН

-Та хэдэн оноос хойш монгол үндэсний бөхийг сонирхож, шимтэн үзэж байна вэ?

-Гэр бүлийн маань хүн бөх сонирхоод олон жил болж байгаа. Харин миний хувьд 2011 оноос хойш үндэсний бөх сонирхож байна. Бид хоёр 2011 онд гэр бүл болж, түүнээс хойш бөхийн барилдаануудыг алгасалгүй үздэг болсон. Анхандаа ч сайн анхаарч үздэггүй байсан юм. Ах, нөхөр хоёрыг дагаж үзсээр байгаад үндэсний бөх үзэх сонирхолтой болсон. Ер нь тэгээд  Бөх сонирхож эхэлсэн нь манай нөхрийн нөлөө л дөө. Гэхдээ үндэсний бөхөд хорхойсохоос өмнө Өвөр Монгол бөх үздэг байсан.

МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ ҮЗЭХЭЭР ЯАГААД Ч ЮМ МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ БАХАРХАЖ, ОМОГШДОГ

-Харин одоо таныг Өвөр Монгол бөх үзэхээ больж, монгол үндэсний бөх л үздэг болсон гэх юм.  Үнэн үү?

-Өвөр Монгол бөх үздэг байсан ч үндэсний бөх сонирхож эхэлснээс хойш сонирхохоо больсон. Өмсгөл болон барилдаж байгаа арга барил шал өөр. Ар монгол бөх их хүчирхэг. Биеийн галбираас эхлээд бүх зүйлдээ анхаарч, бэлтгэлээ сайн хийдэг. Бэлтгэлдээ ихэнх цаг хугацаагаа зарцуулж, хийж буй зүйлдээ бүхнээ зориулж, түүнийхээ төлөө амьдарч чаддаг юм шиг санагддаг. Тэр чанар нь л надад маш их таалагддаг. Манай энд эрчүүд барилдаж байгаа ч бүхий л амьдралаа түүндээ зориулдаггүй. Өөрсдийн бизнесээ эрхэлж,  малчид чөлөөт цагаараа л барилддаг. Монгол үндэсний бөх үзэхээр яагаад ч юм монгол хүн болж төрснөөрөө бахархаж, омогшдог. Дэлхийн ямар ч спортоос илүү санагддаг юм. Дэмждэг бөх маань уначихвал харамсана. Давчихвал баярладаг. Манай нутагт болж буй наадамд монголоос Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын арслан Ц.СодномдоржУлсын заанБ.Батмөнх нарыг ирж барилдахад нь харж байсан. Тэднийг хараад л бөх хүн ийм бие хаатай, бяр чадалтай байх ёстой юм байна гэсэн ойлголттой болсон. Мөн “Алтанбүс” нэртэй барилдаанд монголоос бөхчүүд олноор ирж барилддаг. Дандаа л түрүүлдэг. Уг барилдааныг очиж, үзэж амждаггүй ч телевизээр алгасалгүй үздэг.

Бөх барилддаг танилууд болон найз нартаа монголын бөхчүүдээс суралц, бэлтгэл сайн хийж биеэ хөгжүүл гэж хэлдэг юм. Гэхдээ сүүлийн хэдэн жил манай эндэхийн залуучууд монгол руу явж, Монголын бөхчүүдийг дуурайн хүчний бэлтгэл их хийдэг болсон шүү.

-Та тэгэхээр Монголд зорьж ирээд үндэсний бөхийн барилдаан үзэж байгаагүй гэсэн үг байх нь ээ. Ер нь Монголд ирж, бөхийн барилдаан үзэх сэн гэсэн хүсэл бий юу?

-Тийм ээ. Монголд зорьж очиж бөх үзэж байгаагүй. Гэхдээ зорьж очоод Бөхийн өргөөнд бөх үзэх юмсан гэж үргэлж боддог. 100 жилээр очиж бөх үзэх хүсэлтэй байна. Гэхдээ коронавирусээс болоод хөл тушаатай явж чадахгүй ч байж магад.  

ӨНӨӨ ЦАГТ БАРИЛДАЖ БАЙГАА УЛСЫН БОЛОН АЙМГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ТАНИНА

-Ингэхэд та хэр олон бөх таних вэ. Монгол бөхчүүдээс хэнийг дэмждэг вэ?

-Өнөө цагт барилдаж байгаа улсын болон аймгийн цолтой бөхчүүдийг бүгдийг нь танина. Нэгэнтэй нь ч танилцаж, гар барьж байгаагүй ч бүгдийг нь л тодорхой хэмжээнд мэднэ. Улсын заан Н. Жаргалбаяр, Б. Пүрэвсайхан Б.Соронзонболд, Б.Батмөнх болон Н.Батсуурь аваргыг дэмждэг. Эдгээрээс Б.Соронзонболд заан хамгийн уран барилдаантай нь санагддаг.

-Таны дэмждэг бөхчүүдийн зарим нь допингийн асуудлаас болоод эрхээ хасуулсан. Харин заримынх нь барилдах эрх буцаад сэргэсэн. Ер нь допингийн асуудалд бөх сонирхогч хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би бөхчүүдийг зориуд хэрэглэдэггүй байх гэж боддог. Идэж ууж байгаа юм болон, эм танд нь учир байдаг байх. Хамгийн сүүлд Н.Батсуурь аварга л гэхэд монголын ард түмнээсээ уучлал хүсэж, хэрэглээгүй гэдгээ хэлсэн. Их жудагтай бөх. Гэвч үнэхээр хэрэглэсэн үгүйг нь мэдэхгүй юм байж нэр төрийг нь гутааж, хүмүүс элдвээр хэлж, ярьж байгаа харагдана лээ. Харин үнэхээр санаагаар хэрэглэсэн бол өөр хэрэг.

ДЭМЖИЖ БАЙГАА БӨХИЙНХӨӨ БАРИЛДАЖ БАЙГААГ ХАРЖ ЧАДАХГҮЙ БУРУУ ХАРААД СУУЧИХДАГ

-Та ер нь хэр нулимс ойртой хүн бэ. Дэмжиж байсан бөх тань өвдөг шороодоход уйлж байв уу?

-Би ялимгүй юманд уйлчихдаг хүн. Гэхдээ дэмжиж байгаа бөхийнхөө барилдаж байгааг заримдаа харж чадахгүй буруу хараад суучихдаг. 2020 оны Улсын наадамд Б.Пүрэвсайхан заан маань П. Бүрэнтөгс аваргатай таарсан. Тэдний барилдаж байхыг харж зүрхлээгүй. Дээлээ нөмрөөд л буруу хараад суучихсан. Харин манай нөхөр П. Бүрэнтөгс аваргын улаан фен. Тэр хоёрын барилдааныг бүр үзэхгүйгээр гараад явчихсан. Гэтэл миний дэмжиж байсан бөх уначихсан.  Тэр хоромд уйлаагүй ч их хоосорсон.

-Өнгөрсөн оны Улсын баяр наадамд та хоёрын дэмждэг бөх чамгүй олон удаа таарч, хүч үзжээ. П.Бүрэнтөгс аварга болон Н.Батсуурь аварга хоёр л гэхэд үзүүр түрүүнд тунаж үлдсэн. Тухайн үед та хоёр мөрийцсөн үү, эсвэл харж зүрхлээгүй юу?

-Юун мөрийцөх манатай л байлаа шүү дээ. Би Н.Батсуурь аваргыг давна гэдэгт бат итгэлтэй байсан болохоор үзсэн. Гэтэл уначихсан. Нэг нутгийн бөх болохоор нэгэндээ унаад өгчихсөн юм болов уу гэж бодсон. Тэгж хэлээд ч нөхрийгөө уурлуулаад амжсан. Гэхдээ би одоо ч тэгж боддог.

ҮНДЭСНИЙ БӨХ ҮЗЭЖ НЭГ ӨДӨР Ч БОЛОВ БАЯСАЖ, ДАРХЛААГАА ДЭМЖИХ БАЙСАН ЮМ...

-Улсын баяр наадам болон Цагаан сарын барилдааны аль нь үзүүштэй санагддаг вэ?

-Наадмын барилдаан илүү үзүүштэй санагддаг. Олон бөхчүүд цол ахиулах боломж олгодог болохоор дэмжиж буй бөх минь цол ахиулах болов уу гэсэн горьдлоготой л үздэг дээ.

-Сүүлийн хоёр жил цагаан сарын барилдаан болсонгүй. Үүнд эмзэглэж байгаа хүмүүс цөөнгүй харагдсан. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Бид чинь монгол хүн шүү дээ. Жил бүрийн Цагаан сараар бөх үзэх гэж л догдолдог. Харин өнөө жил сар шинийн барилдааныг хийнэ, хийхгүй гэж нэлээн л юм болох шиг боллоо. Бид нар их итгэл тавьж хүлээсэн ч болохгүй гэсэн хариу сонссон. Харамсалтай байна. Уг нь үндэсний бөх үзэж нэг өдөр ч болов баясаж, дархлаагаа дэмжих байсан юм. “Нарантуул” захаар өдөрт хэдэн мянган хүн холхиж байхад 128 бөх шинжилгээгээ өгөөд барилдахад буруудах зүйлгүй л баймаар юм. Даанч тэгсэнгүй ээ.

-Ер нь коронавурисийн халдвар гарснаас хойш танай нутагт бөхийн барилдаан болов уу?

-Өнгөрсөн жил манай нутагт найр, наадам болоогүй. Харин зургадугаар сараас хойш хэд хэдэн удаа бөх барилдсан. Мөн өнгөрсөн сард өвлийн наадам болж, бөх барилдсан.

-Бөх сонирхдог хүмүүс бөхчүүдтэй холбоотой ном, сонин, календар, зураг хуудсууд цуглуулж байгаа харагддаг. Танд ямар нэгэн цуглуулга бий юу?

-Байхгүй ээ. Яахав бөхчүүдийн тухай танилцуулгыг “Жудаг” гээд групп хуваалцдаг. Мөн “Байна уу” гэсэн платформ дээр бүх танилцуулгаа хадгалдаг. Эндээс өвөрмонголчууд мөн мэдээлэл авдаг.

-Тэгэхээр таниас ямар ч монгол бөхийн талаар асуухад мэдэх нь ээ?

-Үгүй ээ яалаа гэж. Одоо барилдаж байгаа бөхчүүдийг л сайн мэднэ. Дээр үеийн бөхчүүдийг танихгүй ээ.

-Ингэхэд Өвөрмонголд монгол бөх сонирхдог хүн олширч байна уу. Тантай адил монгол бөх сонирхдог эмэгтэйчүүд танай нутагт хэр олон байгаа бол?

-Бөх сонирхдог эмэгтэйчүүд бол тийм олон биш. Гарын таван хуруунд багтана. Харин үндэсний бөх сонирхдог өвөрмонголчууд сүүлийн үед нэлээд олширч байгаа шүү. Бөхийн группүүд ч нэлээд бий.  Би найзтайгаа нийлээд “Жудаг”  гээд групп хөтөлдөг. Харин манай нэг найз “Содномын фен” гэсэн групп хөтөлдөг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-02-08 10:56

dogdloh ue zondoo irnee

Haha
Haha
2021-02-08 18:31

haha hujaagiin devsgeruud u gej hutsah n yamar hamaatain haha

Зочин
Зочин
2021-02-08 20:10

Монгол ахан дүүсээ ингэж доромжилж болохгүй шүү. Ар монголын төлөө дундадын хатавч руу золигт гарсан нь өвөр монголын ах дүүсийн буруу биш ээ.

Zochin
Zochin
2021-02-08 21:53

Todtseden surhii busgui bn Tanai ger buld az jargal husie

Уншигч
Уншигч
2021-02-08 22:19

Илжиг. Бүр орк илжиг.

Уншигч
Уншигч
2021-02-08 22:21

Дээрх Хаха-г хэлсэн юм шүү. Сэтгэгдэл буруу газар орчихлоо

иргэн
иргэн
2021-02-09 14:59

Энд байдаг эрлийз, хурлийзуудыг бодвол жинхэнэ Монгол эмэгтэй байна даа.

todoo
todoo
2021-02-09 23:35

mash ih bayarlalaa eleg negtei mongol ahan min

todoo
todoo
2021-02-09 23:36

mash ih bayarlalaa eleg negtei mongol ahan duus min

Mongol
Mongol
2021-02-09 23:43

Ene busguin ger buld ni az jargal husey. Mongol bohoo bainga uzej baigaad ni talarhay.

зочин
зочин
2021-02-10 00:05

өвөрмонголчуудыг хүндэтгэдэг их гүрний хамаар�##�д бгаа мөртлөө үндэсний ёс заншлаа гээгээгүй өдийг хүртэл авч яваа нь бахарх�##� шүү

Холбоотой мэдээ

Back to top button