ДЭЛХИЙ

Дэлхий даяар хүмүүс улсынхаа Засгийн газраас илүү бизнесүүдэд итгэж байна

Жил болгон “Edelman” фирм “Edelman Trust Barometer” нэртэй хүмүүсийн итгэл, үнэмшлийн талаар санал асуулга явуулдаг аж. Тэгвэл тус фирмийн 2021 оны санал асуулгад оролцсон хүмүүс ямар төрлийн байгууллагад хамгийн их итгэдэг гэдгийг харцгаая. Энэ жилийн санал асуулгад 28 улсын 33 мянга гаруй хүн оролцсон юм.

Нийт оролцогчдын 61 хувь нь бизнест итгэдэг гэж хариулсан бөгөөд энэ нь бас л Засгийн Газар болон хэвлэл мэдээлэлд итгэдэг хүмүүсийн тооноос их үзүүлэлт байв. Өнгөрсөн жилийн тавдугаар сард явуулсан санал асуулгаар нийт оролцогчдын 65 хувь нь Засгийн Газартаа итгэдэг гэж хариулж байсан бол энэ үзүүлэлт 53 хувь болж буурсан аж.

Судалгаанд оролцсон Америкчуудын 54 хувь нь бизнесүүдэд итгэдэг гэсэн хариулт өгсөн нь Засгийн Газар болон хэвлэл мэдээлэлд итгэдэг хүмүүсээс их байжээ

“Edelman” фирмийн захирал Ричард Эдельман 2021 оны санал асуулгын талаар “CBSN” телевизэд ярилцлага өгөхдөө “Бидний дунд мэдээллийн цар тахал үүсээд байна. Иргэд мэдээллийн эх сурвалж болон хэвлэл мэдээллийн агентлагуудыг улс төржиж, нэг талыг баримталдаг гэх шалтгаанаар тэдэнд итгэхээ больжээ” хэмээсэн юм.

Баримт мэдээллийн эх сурвалж болдог томоохон салбаруудад итгэх итгэл рекорд доод хэмжээндээ хүрчээ. Сошиал медианд итгэдэг хүмүүсийн хувь 35 болж буурсан бөгөөд хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд оролцогчдын 41 хувь нь итгэдэг аж. Харин уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл хамгийн ихээр буурч 53 хувь болсон байна.

Эх сурвалж: CBS News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button