Нийгмийн

Ерөнхий сайдад холбогдох шүүх хуралдаан хойшиллоо

 “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 0808 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг нэр бүхий иргэдээс ирүүлсэн.

Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр товлогдсон хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэргийн материалтай танилцах хүсэлт ирүүлсэн байх тул шүүх хуралдаан хойшиллоо.

Нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсан юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Этүгэн
Этүгэн
2 сар 10, 2021 13:07

Юу хуцаад бггам!! Зон олноо тайвөн байлга новшоо!!

Холбоотой мэдээ

Back to top button