ДЭЛХИЙ

Олимп, Паралимпын наадмын 10 сая орчим тасалбар худалдана

2020 онд Японы нийслэл Токио хотод болох Олимп, Паралимпийн наадмын 10.1 сая орчим тасалбар худалдахаар төлөвлөж байгаа тухайгаа олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдээлжээ.

“Олимпын наадмын хувьд 7.8 сая, харин Паралимпын наадмын тэмцээнүүдийн 2.3 сая тасалбар худалдахаар төлөвлөж байна” гэж зохион байгуулах хорооны гишүүд ням гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Тасалбарын худалдаанаас хамгийн ихдээ 82 тэрбум иен буюу 765 сая ам.долларын орлого олж магадгүй байна.

“Олон хүн сугалаагаар дамжуулан тасалбар худалдаж авах боломжийг сонирхсон. Сугалаанд 7.5 сая хүн бүртгүүлсэн бөгөөд эхний ялагчид тодорсны дараа бид 3.22 сая тасалбар худалдсан. Бид мөн гадаадын иргэд тасалбар олноор нь худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор бусад орны төлөөлөгчидтэй хамтран ажиллана” хэмээн хорооны төлөөлөгч хэлжээ.

Сугалааны эхний тохирол тавдугаар сард болсон бөгөөд спортын хэд хэдэн төрлийн сонгон шалгаруулах шатны тэмцээний тасалбаруудын эздийг тодруулжээ. Өөр нэг сугалааны тохирол наймдугаар сард болно. Сугалаанд зөвхөн Японы иргэд оролцох боломжтой. Харин ирэх жилээс тасалбарын худалдааг эхлүүлэх ажээ. 2016 оны Рио-де-Жанейрогийн наадмын үеэр 6 сая орчим тасалбар худалдаж байв.

Токиогийн Олимпын наадам ирэх жилийн наймдугаар сарын 9-24-ны хооронд болно. Олимпын наадмын хөтөлбөрт спортын 33 төрөл багтсан бөгөөд каратэ, серфинг, хананд авирах болон скейтборд гэсэн спортын таван шинэ төрөл шинээр нэмэгджээ. Олимпын наадмын нээлт долдугаар сарын 24-нд болно. Нээлтээс хоёр хоногийн өмнө эмэгтэйчүүдийн хөл бөмбөг болон софтболын тэмцээнүүд эхлэх гэнэ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button