СПОРТУЛС ТӨР

УИХ-ын гишүүд Биеийн тамир, спортыг дэмжих лобби бүлэг байгуулжээ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин  нар Улсын Их Хуралд Биеийн тамир, спортыг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт (2021.02.04) хүргүүлжээ.

    Тус лобби бүлгийн гишүүд мэргэжлийн болон нийтийн биеийн тамирыг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг дэмжих болон тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэхэд олон улсын дэвшилтэт туршлага, ололт амжилтыг эх орондоо нэвтрүүлэх чиглэлээр төрийн бодлого, хуулийг санаачлан батлуулахын төлөө идэвхтэй ажиллах юм байна. Түүнчлэн биеийн тамир, спортыг дэмжих чиглэлд иргэдийн санал бодол, хүсэл сонирхолд түшиглэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан, идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dsn
dsn
2 сар 11, 2021 15:50

Tsagaa olj mayglaaraidaa. Unuudur ene uls ornii baidal ta nariin bisee erhluulj bh tsag ue mun uu??? Tuunii orond 1 ch gesen udur irgedee eruul yvah asuudliig heleltseh arga uhaan erhemuuded bn uu???

Аминэрдэнэ
Аминэрдэнэ
2 сар 24, 2021 19:02

Луйварчид

Номинэрдэнэ
Номинэрдэнэ
2 сар 24, 2021 19:04

Монгол минь яанадаа

Хүслэн
Хүслэн
2 сар 24, 2021 19:05

Юу л болох гээд байна даа

Холбоотой мэдээ

Back to top button