Макс Ферштаппен дөрөв дараалж F1-ийн аварга боллоо

Ням гарагт /2024.11.24/ Лас Вегас хотноо Формула нэгийн Гран при уралдаан болжээ. Тус уралдаанд Red Bull-ийн нисгэгч Макс Ферштаппен тавдугаар байранд орсон ч аваргын цомыг өргөсөн байна. Учир нь түүнд үлдсэн цор ганц өрсөлдөгч болох McLaren-ийн нисгэгч Ландо Норрис зургаадугаар байранд орсон юм. Ням гарагийн уралдаанд Mercedez Benz-ийн нисгэгч Жорж Рассель нэгт оржээ.
Ийнхүү 27 нас Ферштаппен Майкл Шумахер, Льюис Хамилтон, Хуан Мануэль Фанжио, Себастьян Феттель, Ален Прост нарын араас дөрвөн цом дараалж өргөсөн нисгэгч боллоо. Ферштаппен уралдааны дараа “Дэлхийн дөрвөн удаагийн аварга болох нь миний хувьд хэзээ ч төсөөлж байгаагүй зүйл. Яг одоо би маш их сэтгэл амарч, бахархаж байна. Ирэх жилийг харвал олон машинуудын хооронд өрсөлдөөн явагдана. Би яг одоо уралдахыг ихээр хүсэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: DW
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.