Нийгмийн

98 хувь нь “ТЭГ ЗОГССОН” хоёр өдөр гэр бүлийн хүчирхийлэл, эрүүлжүүлэгдсэн хүний тоо ӨСЧЭЭ

2021 оны хоёрдугаар сарын 11-ний өглөөний 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд буй.

Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 98 хувь хүртэл бууруулаад байгааг өчигдөр Ерөнхий сайд мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл нийслэлийн иргэдийн 98 хувь нь гэр гэртээ байж, сар шинээ тэмдэгдэж байна гэсэн үг.

Тэгвэл хөл хорьсон эхний хоёр өдөр буюу  битүүн болон шинийн нэгний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн дуудлага мэдээллийг хүргэж байна.

Тоон мэдээллээс үзэхэд битүүнд гэр бүлийн хүчирхийллийн 197 дуудлага, хулгайлах нэг, согтуугаар автомашин жолоодсон 44, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан, танхайрах 53, эрүүлжүүлэгдсэн 244, хүний биед халдах 36, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах 49 бүртгэгджээ.

Харин шинийн нэгэнд гэр бүлийн хүчирхийллийн 200, эрүүлжүүлэгдсэн хүн 242, танхайрсан 68, хулгайлах 6, хүнийн биед халдах 27, олон нийтийн газар амар тайван байдал алдагдуулах 38, согтуу жолооч 21 бүртгэгджээ.

Үүнээс үзэхэд хөл хөдөлгөөн 98 орчим хувь тэг зогссон энэ хоёр өдөр гэр бүлийн хүчирхийлэл, эрүүлжүүлэгдсэн хүний тоо хэвийн өдрүүдийнхээс ӨССӨН үзүүлэлттэй байна. Энэ нь хөл хорьсон хэдий ч архи, согтууруулах ундааг хориогүйтэй холбоотой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 13, 2021 14:26

Хөл хориотой байхад юун согтуу жолооч вэ, юун олон нийтийн газар вэ.

Иргэн
Иргэн
2 сар 13, 2021 15:17

Согтууруулах ундааг үлдсэн хэд хоногт нь хаах хэрэгтэй хэт задгай тавьснаас хэрэг зөрчил их гарч байна. Хаана замынхөдөлгөөнд согтуугаар оролцдог байна аа хатуу хорио гэсэн яасан бэ? Хөдөлгөөн бага үед харин хотоо сайхан цэвэрлэх хэрэгтэй байна Эрүүлжүүлэгдсэн танхайрсан согтуугаар хөдөлгөөнд оролцсон нөхдөөр Хотоо цэвэрлүүл!!!

Зочин
Зочин
2 сар 13, 2021 20:39

Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг өндөр шийтгэл өгөх хэрэгтэй юм шиг ээ.

o
o
2 сар 13, 2021 22:14

ene olon ger buliin huchirhiilliin ard hechneen mingan huuhduud zovj setgetsiin emgegtei bolj bga bol gej bodhoor gol harlah yum

Холбоотой мэдээ

Back to top button