Охиныхоо дүрд хувилж, шоронгоос оргох гэж байгаад баригджээ

Өсвөр насны охины дүрд хувилж, шоронгоос оргохыг завдсан цуутай гэмт хэрэгтнийг илрүүлснээ Бразилын эрх баригчид Ням гарагт зарлажээ.
“Жижиг” хочтой Клаувиньо да Силва өөрийн хоригдож байсан Рио Де Жанейрогийн шоронгоос эмэгтэй хүний дүрд хувилан оргохыг завдсан ч илт сандарч байгаагаа цагдаа нарт харуулснаар баригдсан байна.
Тэрээр өөрийг нь эргэхээр ирсэн 19 настай охинтойгоо солигдож шоронгоос гарахыг завджээ. Одоо цагдаа нар түүний охиныг эцгийгээ шоронгоос оргуулах төлөвлөгөөнд оролцсон эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Рио Де Жанейро хотын шоронгийн захиргаа Силва хэрхэн зүсээ хувилгасныг харуулсан видеог сошиал хуудсандаа нийтэлжээ.
Да Силва нь Бразилын хамгийн хүчтэй гэмт хэргийн бүлгүүдийн нэг болох “Red Command”-ын нэг толгойлогч юм байна. Түүний бүлэг Рио Де Жанейро хотын томоохон хэсгийн хар тамхины худалдааг хянадаг ажээ.
Шоронгоос оргох төлөвлөгөө нь Бямба гарагт бүтэлгүйтсэний дараа Да Силваг чанга дэглэмтэй шоронд шилжүүлж, сахилгын арга хэмжээ авсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Cialias Pharmacy No Prescription.Us [url=http://cialibuy.com]cialis 20mg for sale[/url] Where Can I Buy Provera Precio Levitra 20 Mg
Cyalis Livraison Rapide http://abuycialisb.com - Cialis Mail Order Chalias Cialis Priligy Price Uk