ОРОН НУТАГ

Өндөрхангай суманд олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ

Увс аймгийн Өндөрхангай суманд 2016 онд уул уурхайн нийт 17 тусгай зөвшөөрлийг Ханхөхийн нурууг дамнуулан олгосон байна. Малчдын өвөлжөө, хаваржааны газрыг дайруулж олгосон лицензийг нутгийн иргэд огт мэдээгүй байжээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Өндөрхангай сумын иргэд хууль журмын дагуу холбогдох байгууллагуудад хандаж асуудал тавьсны дагуу 15-ыг нь цуцлуулсан бөгөөд үлдсэн хоёр тусгай зөвшөөрөл шүүхийн шатанд байна.

Сумын малчид үлдсэн хоёр зөвшөөрлийг цуцлуулж чадна гэсэн итгэл найдвар тээж байна. Төр засаг аливаа тусгай зөвшөөрөл олгохдоо малчдын санал хүсэлтийг сонсох ёстой. Биднийг мэдээгүй байхад өвөг дээдсээс өвлүүлсэн малын бэлчээр, бууц, хашаа хороо маань хүний мэдэлд орчихсон байх жишээтэй гэж Өндөрхангай сумын малчдын төлөөлөл ярьлаа.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

218 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button