Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнийн 6 их наяд “МӨНГӨ ХЭВЛЭЖ”, дефолтын өмнөх тэнгэрээ аргадах ХӨӨСТЭЙ төлөвлөгөө

ЕЭВЭНГИЙН ХОЁР ТАЛЫГ ТЭГШ ХЭМЭЭР “ШАРНА”, НУУХГҮЙ АВЧ ЯВНА

10 их наядын планыг ганцхан өгүүлбэрт агуулгыг нь шингээвэл: Ажлын байрыг дэмжихэд 2 их наяд, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд 500 тэрбум, орон сууцны хөтөлбөрт 3 их наяд, Репо хэлцэлд  2 их наяд,  ХАА-н салбарт 500 тэрбум, стратегийн төслүүдэд 2 их наядыг зарцуулна гэж төлөвлөжээ. Ингэхдээ эрүүл мэндээ ч хамгаална, эдийн засгаа ч сэргээх зорилт тавина. Нэг ёсондоо еэвэнгийн хоёр талыг түлэлгүй тэгш шарж, аль нэг талыг нь халтайлгахгүй авч явна гэдгээ шинэ Засгийн газар амлав.

Яг дээрх цөмд багтсан агуулгаар бол их гоё төсөөлөл. Тэд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд эхлээд хотын өрх бүрээс хөл хорионы үеэр шинжилгээ авна. Далд үеийн хамаарлыг эс тооцож, халдваруудаа ялгаж аваад, хөл хөдөлгөөнийг зөвшөөрнө. Хөдөлгөөн дагаж мөнгөний урсгал явна. Мөнгөний урсгалыг тэд 10 их наядаар дэмжиж өгнө.Тэгээд амьдрал ер нь ОК болно. Ийм төсөөллийг Л.Оюун-Эрдэнийн танхим гаргаж, хэрэгжүүлэлтээ шинжилгээгээр эхлүүлэв.

10 ИХ НАЯДЫН ЭХ ҮҮСВЭР: 4 ИХ НАЯДЫГ ХҮЧЭЭР БОСГОЖ, 6 ИХ НАЯД ДЭЭР НЬ “МӨНГӨ ХЭВЛЭНЭ”

Алдарт 10 их наядыг яг танилцуулсан цааснаас нь харвал, Хармагтайн ордоос 1 их наяд, Засгийн газрын бонд босгож 1 их наяд, том төслүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 2 их наядын бонд босгоно гэжээ. Эдгээрийг махчилж тайлбарлавал, тэтгэврийн зээлийг бонд босгох нэрээр “Эрдэнэс монгол”-оос мөнгө авч дарсан шиг 1 их наядыг босгоод, банкуудын сээфинд Засгийн газар баталгаагаа цаасаар хадгалуулж бэлнээр 1 их наяд авч, үхэлгүй мөнхийн “Эрдэнэс Тавантолгой”-гоос хүчээр 2 их наядыг гаргуулах нь. Нийтдээ 4 их наяд.  Маш эерэг нүдээр хичээж харвал, энэ 4 их наяд мөнгө хэвлэлт биш.

Үлдсэн 6 их наяд нь цэвэр мөнгө хэвлэлт. Үүнийг Сангийн сайд Б.Жавхлан ихэд гоёчилж, “Мөнгөний нийлүүлэлт хийнэ” гэж тайлбарлаж буй. Үүнд, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд 500 тэрбум, орон сууцны хөтөлбөрт 3 их наяд, Репо хэлцэлд 2 их наяд, ХАА-н салбарт 500 тэрбум багтаж байна. Гол нь, эдгээр нь төсвөөс гадуур зарцуулагдана. Угаас 11.7 их наядыг олоод, 13.9 их наядыг зарлагадах төсөөлөлд шууд асар их хөөстэй, мөрөөдлийн жагсаалт бүхий 10 их наядыг наах ямар ч боломжгүй юм.

АЖЛУУД: АМЬДРАЛТАЙ, АМЬДРАЛГҮЙ ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮД

Одоо 10 их наядаар хийгдэх ЗУРГААН ажлыг цухас багцалж харъя.

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ 2 ИХ НАЯД: Гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгогдох зээл. Эхний нэг жил зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөлнө. Ажлын байрыг хамгаалах чиглэлд арга хэмжээ авахгүй бол 68.9 мянган ажлын байр үгүй болсон өнөөгийн нөхцөл байдал хүндэрч, энэ оны гуравдугаар улиралд 130 мянгад хүрнэ гэж үзэж байна.


ЗАЛУУСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ 500 ТЭРБУМ: Гурван жилийн хугацаатай хэрэгжих дэд хөтөлбөрт нийт 50-60 мянган 23-39 насны залуусыг хамруулахаар төлөвлөжээ. Залууусыг хоёр сарын хоол, байрны зардлыг даасан важумжуулсан сургалтад хамруулж, төгсөхөд нь 1 сая төгрөг өгнө. Тэднийг томоохон бүтээн байгуулалтын ажилд дайчилж, ажилд авсан ААН-үүдэд урамшуулал олгоно. Орон сууцны хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулна.


ОРОН СУУЦЖУУЛАХ 3 ИХ НАЯД: АН-ын үед олгогдож байсанчлан ипотекийн зээлийн хэмжээг сард 100 тэрбумд хүргэнэ. Зургаан хувиар 30 жилээр зээл олгоно. ААН-үүд улсаас өгсөн газарт нэгдсэн зураг төслөөр барилга барина. Дэд бүтэц, сургууль цэцэрлэгийн асуудлыг нь төр хариуцна. Оронд нь барилгыг компаниуд маш хямдхан барилга барьж, төрд нийлүүлнэ.


2 ИХ НАЯДЫН РЕПО: Зээлийн хүүгийн зөрүүг дахин санхүүжүүлэх замаар хоёр жил дэмжлэг үзүүлнэ. Иргэд, ААН-үүд, уул уурхайн бус экспортын зээлүүд хамрагдана.


ХАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 500 ТЭРБУМ: Гурван сегминтэд хуваана. Ингэхдээ тариаланчдад 100, малчдад 200, ноолуурын зээлд 200 тэрбумыг хувиарлана. Зээлийн хугацаа 1-3 жил, хүү гурван хувь.


СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨСЛҮҮДЭД 2 ИХ НАЯДЫГ ЗАРЦУУЛНА: Үүнд, газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго 1,2, Баянголын амны орон сууцны хороолол, Тавантолгойн цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламжийн төслүүд багтаж байна.


НЬЮАНС: Эдгээр зургаан ажлаас хамгийн амьдралтай нь, ажлын байр нэмэгдүүлэх 2 их наяд, орон сууцжуулах 3 их наяд. Хэрэгжвэл иргэдийн амьдралд, хотын  өрхүүдэд яг бодит тусгалаа өгөхөөр. Гэвч хэт их төрийн оролцоо өндөртэй, зах зээлийн урсгалыг хүндэтгэхээс илүү механик байдлаар шийдэхээр тооцжээ. Жагсаалтаас хамгийн амьдралгүй, хэцүүхэн харагдаж буй нь баахан ажилгүй залуусыг бүртгэж, нэг байранд хоёр сар хорьж, хооллож сургаад, эргээд ашигтай байдлаар ашиглах. Ингэхдээ гар дээр нь 1 сая төгрөг олгох зохицуулалт.

Өнөөдрийн ажилгүй буй залуус үнэндээ ажил идэвхтэй хайх эрмэлзэл багатай, асар их хувийн дутагдалтай, нэг төрлийн халамжуулагч этгээд болсныг тооцоогүй гэлтэй. Түүнчлэн ХАА-ын салбарт угжуулсаар ирсэн тариаланчдын зээлийн урсгалыг хумьж, олон улсын зээл тусламжаар ихэвчлэн шийдэгдэж байгаа, өмнө нь ч төсвөөс зулгаасаар ирсэн том төслүүдэд мөнгө тавьсан нь анхаарал татав. Өмнөх мөнгүүд хаачив.

-ЯВАХГҮЙ ГЭСЭН ЗАМ БА ДЕФОЛТЫН МЕССИЖ-

“Би мөнгө хэвлэхээс татгалзсан учраас ажлаа өгч байна. Энэ бол Төв банкны Ерөнхийлөгч асан  Т.Баяртсайханы ажлаа өгөхдөө хэлсэн үг. У.Хүрэлсүх өдгөөгөөс ердөө хоёр сарын өмнө ААН-үүдийн тог, цахилгаан, усны мөнгийг тэглэхдээ “Мөнгө хэвлэж зах зээлээ эвдэхгүй” гэж онцолж байв. Харин хоёр сарын дараа түүний залгамж Засгийн газар 6 их наядаар мөнгө хэвлэж, 4 их наядыг бонд, ТӨХК-иудаа түшиглэх замаар хүчээр босгох шийдлийг шууд хэрэгжүүлэв.

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2021.02.14/ мэдээлэл хийхдээ “Санхүүгийн яаралтай арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн үйлчилгээний зардлаа ч төр дийлэхээ байна” гэж онцлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Ийм, ийм арга хэмжээг авахгүй л бол бид эвгүйднэ” гэдгээ битүү утгаар нэлээд сайн хэлсэн. Өөрөөр хэлбэл,шинэ Засгийн газар “Монгол Улсын гадаад өр хэдийнэ 30 тэрбум ам.доллар давчихсан. Бид 90 их наядын өмнө сөхөрч, дефолт зарлах эрмэгт тулж очжээ” гэдгийг битүү утгаар зарлав.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хаа очиж, Л.Оюун-Эрдэнийн засгийн газар дайн тулаанд оролцож буй мэт сүржигнэсэнгүй. Халамжийн бодлогыг үргэлжлүүлсэнгүй. Эрх биш залуу удирдагчтай юм гэсэндээ самбарын өмнө ажлаа ярилаа. Гэлээ гээд нэг хүний залуу насны ааг, омгон дээр суурилж эдийн засаг аврагдчихгүй. Ах нар нь сонгуулийн хүнд үеэр асар сайн нууж явсаар бүр улайсгасан эдийн засаг хүлээлгэж өгөөд, бултчихсан нөхцөл байдалд тэд тулжээ. Гэвч “Бид мөнгө хэвлэнэ. Бид үүн дээр ТӨХК-иудаас мөнгө “саана” гэдгээ мөнгөний нийлүүлэлт хийнэ гэхчлэн гоёчлохгүй ил хэлж байгаад л үзэх хэрэгтэй. Авах юм нь, иргэн Доржийн халаас руу мөнгө цутгах гээгүй. Баялаг бүтээгчид рүү чиглэж байгаа. Мөнгө хэвлэсэн бүхнээ муучилж, төсвөөс гадуурх мөнгөний урсгалыг яллаж явсан эрх баригчид эргээд зах зээл рүү мөнгө макро эдийн засгаа гэмтээчихэлгүй шиг нийлүүлэлт хийж, төсвийн хажууд дахин нэг уул босгохоос өөр аргагүй нөхцөлд байдалд тулжээ. Цаг цагаараа байдаггүйн бодит кэйс чухамдаа энэ юм. Асар их хөөстэй, мөрөөдөлтэй тархинаас гарсан 10 их наяд эдийн засагт яг ээлээ өгөх эсэхийг ирэх өдрүүд харуулах биз дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хуульч
Хуульч
2021-02-15 08:12

10 их наядаар шүүмж уншмаар байсан юм. Сонинууд бас бичсэн байх. Харьцуулж уншина аа.

зочин
зочин
2021-02-15 08:17

Үнэн л бичиж. Зах зээл рүү мөнгө нийлүүлнэ гэж соёлтой тайлбарлаж байгаа. Мөнгө хэвлэхтэй яг адил процесс явж, урсг�##�аа хөдөлгөх аргачл�##� танилцуулсан

Зочин
Зочин
2021-02-15 10:04

Сэтгүүлч минь дэ, санхүүгийн т�##�аар мэрэгшиж байж бичвэл яасан юм бэ? Мөнгөний нийлүүлэлт гэж юу байдаг, эмиссия буюу мөнгө хэвлэх гэж юу байдаг т�##�аар мэдлэг �##�га байж хэн нэгний үгийг өөрийн нэрээр нийтлэх хэрэг юу сан билээ дэ.

Зочин
Зочин
2021-02-15 11:31

харин ч энэ сэтгүүлч охин сүрхий сайн бичжээ. бичихийн тулд овоо ч суд�##�сан байна.ахмад хүний хувьд харахад: з�##�уу хүмүүс зоригтой аагтай мөрөөдлийн төлөвлөгөө гаргасан байна.тэдний бодсон шиг тийм амаргүйдээ. гэхдээ няцааж зоригийг нь мохоох бас хэрэггүй.юу ч гэсэн эхлэлийг нь харъя.

Зочин
Зочин
2021-02-15 12:08

Юм УНШАА:САНГИЙН САЙД ӨЧИГДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ШУУРХАЙ ХУРАЛ ДЭЭР:"МӨНГӨ ХЭВЛЭХГҮЙ"-ЭЭ.МОНГОЛ БАНКИНД БАЙГАА ..МӨНГИЙГ ЭРГЭЛТЭНД ОРУУЛНА ГЭСЭЭН.УМШ УМШ САЙН УНШ.СОНС ДАРАА НЬ ҮЗЛЭЭ БИЧ.АХДЫГ БҮҮ СЭВ.!! БИДЭНД ТОГТВОРТОЙ ТӨР ХЭХЭГТЭЙ БАЙНА.ОДОО ХЭН НЭГЭН АШИГ ХАЙГЧИЙН ҮГЭЭР ГУЙВЖ ДАЙВЖ ЯВДАГ АРД ТҮМЭН БИШ ШҮҮ!! ЭХНИЙ ШАТАЖ ҮХНЭ ГЭСЭН ЁРЫН ҮГНЭЭС ИШ АВСАН ЗАЛУУС ХӨДӨӨ ХОТГҮЙ ӨӨРИЙГӨӨ ШАТААЖ БАЙГААГ ОЙЛГО!

Зочин
Зочин
2021-02-15 14:54

Ердөө м�##�чид л хожих юм бн бусад нь боломж байхгүй

зочин
зочин
2021-02-15 16:46

Одоо бүүр зээл аваад сурчихсан хэдэн компани гараа тосоод з�##�ьжих аргаа бодож байгаа. Тэд өсдөггүй. Жижигүүдэд юм хүртдэггүй горьдоод өнгөрдөг. Ийм л байд�##� гардаг. Авлига цэцэглэх болов уу. Хэн ч оролцож болох ил тод ш�##�гуурууд байх хэрэгтэй. Баахан холбоод гарч ирдэг. Тэгш шудрага ёс байхгүй болох эрсдэл шууд харагдаж байна.

Зочин
Зочин
2021-02-16 09:42

Хөдөө аж ахуйд яг бахь байдаг 3 зээлдэгч, хөгждөггүй, жил бүр хөнгөлөлттэй зээл бүх шугамаар авна

Холбоотой мэдээ

Back to top button