ДЭЛХИЙ

Израиль улс төрийн тэргүүнээрээ Нетаньяхуг дахин сонгох эсэхээ шийдвэрлэнэ

Өнөөдөр Израильд өөрсдийн удирдагчаа сонгох сонгууль явагдана. Израил улсад өнөөдрийг хүртэл нэг нам олонх болж байгаагүй учир үргэлж хамтарсан засгийн газар байгуулсаар иржээ. 

Энэ удаа ч мөн ойролцоо суудал авах төлөвтэй байгааг олон улсын ажиглагчид онцолсон байна. Тус улсын одоогийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсоноос гадна хамгийн хүчтэй өрсөлдөгчтэйгөө таараад байгаа. 


Хэрвээ одоогийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Израилийн цэрэг армийн генерал асан Бенни Гантзийг ялж чадвал 5 дахь удаагаа ерөнхий сайдаар сонгогдож хамгийн удаан Израилийн төрийн эрхийг барьсан хүн болох юм. Нетаньяху болон Гантз нарын намаас гадна хэт үндсэрхэг нам болох Зехут битүү морь болж гарч ирж магадгүй хэмээн дотоодын хэвлэл мэдээллүүд таамаглаж байгаа аж. Тэд Палестинчуудад хатуу хяналт шаардлага тавихаас гадна каннабис гэх хар тамхийг хуулиар зөвшөөрөхөө амлаад байгаа юм. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button