СПОРТ

Төмөр замын 70 жилийн ойн барилдаанд Э.Оюунболд түрүүлэв

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ байгуулагдсаны түүх 70 жилийн ойн баяр наадам өнгөрсөн бямба гарагт Хүй долоон худагт болсон.

Ойн баярын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Аваргууд” клубын бөх, Улсын аварга Э.Оюунболд долоо даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлээ.

Харин шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” бие тамир спортын хороо, “Монос” гурппийн бөх, улсын арслан Ц.Содномдорж, Булган аймгийн Бүрэнхангай сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, улсын начин Д.Тамир үлдсэн байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-08-05 11:39

Бүрэгхангай шүү

Холбоотой мэдээ

Back to top button