ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: Элон Маскийн гайхамшигт шинэ бүтээлүүд

Tesla, Space X компанийг үүсгэн байгуулсан Элон Маск (Elon Musk)- ийг өнөө үеийн суутан гэж нэрлэгдээд буй. Элон Маск жилээс жилд дэлхийг өөрчлөх ер бусын мэдэгдэл хийдэг. Түүний энэ олон төслийн зарим нь аль хэдийнээ бодит зүйл болсон бол, нэг хэсгийнх нь бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Ийнхүү Элон Маскийн гайхалтай бүтээл, төслүүдтэй танилцъя.

Chicago Express Loop
Одоогийн байдлаар Teslа компани Америкийн Чикаго хотод цоо шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг бий болгохоор ажиллаж байгаа юм. Тэд хотын төвийг О’Хара-гийн нисэх буудалтай холбох 30 км урт газар доогуурх хонгил барьж байгаа аж. Энэ газар доорхи хонгилоор 16 хүний суудлын багтаамжтай нийтийн тээврийн шинэ загварын машин явах бөгөөд зорчигчдыг ердөө 12 минутад л зорьсон газарт нь хүргэх юм. Харин тэд энэхүү хонгил замыг Chicago Express Loop гэж нэрлээд байна.
Hyperloop вакуум галт тэрэг
Элон Максын байгуулж буй удаах нийтийн тээврийн хэрэгсэл бол Hyperloop юм. Энэ өнөөгийн жирийн галт тэрэг, нисэх онгоц, автомашин, хөлөг онгоцтой хурд хүчээрээ өрсөлдөхүйц вакуум галт тэрэг ажээ. Зохион бүтээгчийн хэлж байгаагаар бол дуунаас хурдан онгоц, энэ хурдны галт тэрэгний хажууд бол юу ч биш гэнэ. Хоолойгоор хурдлах капсул галт тэрэг Лос-Анжелосоос Сан-Франциско хүртэлх 561 км замыг ердөө хагас цаг орчим хугацаанд туулах юм.Өнгөрсөн намар Hyperloop Transportation Technologies-ийн анхны галт тэргээ танилцуулсан бөгөөд энэ нь цагт 457 км замыг туулж чадсан байсан.
Хиймэл оюун ухаан
Хүний тархи, оюун ухааныг компьютертэй холбох нь Маск, болон түүний Neuralink компанийн гол зорилт юм. Үүнийгээ тэд хүний танин мэдэхүйн чадамжийг сайжруулах ёстой мэдрэлийн сүлжээ нэртэй өчүүхэн чипийн тусламжтай хийнэ гэнэ. Юун түрүүнд тус чип нь хүний тархин дахь сэргээн санах явцад нөлөөлөх замаар цус харвах, хорт хавдар, өвчин зэргийг аюулгүй болгох нь тэдний гол зорилготой юм.
Сансрын аялал жуулчлал
Элон Маск ирээдүйн сансрын аялал жуулчлал хөгжүүлэх гэж SpaceX компанийг байгуулжээ. Саяхан тэрээр анхны жуулчдаа сарны тойрог руу илгээхэд бэлэн болж байгаагаа зарласан билээ. Дэлхийн дагуул руу зорчих анхны тэр азтай хүн нь ч тодорхой болж, японы тэрбумтан Юсаку Маэзава болсон юм.
Айл бүрт интернет
Дэлхийн бүх иргэнийг интернетийн хэрэглэгч болгохын тулд дэлхийг хамарсан сүлжээ бий болгохоор сансарт 4000 хиймэл дагуул хөөргөнө гэж Элон Маск хэлжээ. Тэдгээр хиймэл дагуулууд нь өнөөгийн интернетийн холбоотой өрсөлдөхүйц том систем болох ажээ. Одоогийн байдлаар энэ төслийн нийт өртөг нь 10 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Тус зардлын аравны нэгийг Google компани хариуцаж дэлхийг бүрхсэн интернетийн сүлжээ бий болгоход хувь нэмрээ оруулахаа мэдэгджээ.
Усан доогуурх автомашин
Элон Маск 2013 онд өөрийн дуртай кино буюу Жеймс Бонд кино дээр гардаг шиг усан доогуур явдаг машин бүтээжээ. Тус хөлгийг Lotus Esprit гэдэг бөгөөд машин бүтээх нийт зардал нь 1 сая ам.доллар хүрсэн байна. Кинон дээр гардаг энэ машин дэлгэцээр харахад үнэхээр гайхамшигтай байсан ч усан доогуур явдаггүй нь л зохион бүтээгчийг сэтгэл дундуур үлдээжээ. Тиймээс Маск энэ машиныг бүтээсэн ч хийх явцад алдаа гарсны улмаас мөн л усан доогуур явах чадваргүй байсан юм.
Ангараг гаригийг эзлэх
Америкийн зохион бүтээгчийн хувьд дэлхий, тэнгэрийг эзэгнэх нь хангалттай биш бололтой. Ингээд Элон цаашдаа манай дэлхий ая тухтай амьдрах аргагүй болох юм бол хүн төрөлхтөн аль нэг өөр гариг нүүн шилжиж суурьших нөөц газар орон хэрэгтэй болно гэж үзсэн бөгөөд тус газраар Ангараг гаригийг сонгоод байгаа юм. Ямартай ч улаан нүдэн гариг дээр нэг сая хүн амьдрах соёл иргэншил байгуулахад 40-100 жил хэрэгтэй гэнэ. Тийшээ хүссэн хүн бүр явж болно гэдэгт эрдэмтэн эргэлзэхгүй байна. Ойрын зуун гэхэд тэнд хүн бүрт газар, орон сууц олдох болно, хүмүүс тийшээ нүүж эхлэх хугацааг Элон Марк 2028 оноос эхэлнэ гэж төлөвлөж байна.
Өөрөө удирдлагатай машин
Ирээдүйд машин үйлдвэрлэгчид цахилгаанаар ажилладаг машин бүтээх болно гэж Элон Маск нэг бус удаа хэлж байсан. Ингэхээр байгаль орчинд хор хөнөөлгүй, аюулгүй, харин ч бүр электрон удирдлагатай болно гэж байлаа. Гэтэл өнөөдөр тэрээр Google компанитай хамтран өөрөө удирдлагатай машины төслөө дуусгавар болгоод байна. Ийм машин жолоодоход маш хялбар, машин өөрөө хурдаа тохируулж, явах хэв байдлаа зохицуулан бас өөрөө зогсоолд байрлчихдаг гэж зохион бүтээгч нь хэлжээ.
Гариг хоорондын валют арилжаа, интернет сүлжээ
Авьяастнуудын нэг онцлог чухал чадвар бол тэд юмсыг урьдчилан таамаглаж чаддагт оршино. Элон Маск сансрын салбарт их анхаарал хандуулдаг хүн. Гэсэн хэдий ч тэрээр интернет сүлжээ болон валют арилжаа, мөнгөний тогтолцоог бас сонирхдог байна. Тиймдээ ч тэр үү гариг хоорондын санхүүгийн ажиллагааг өөрөө хариуцахад бэлэн байгаагаа нэг удаа хэлсэн байсан.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button