НИЙГЭМ

ТАНИЛЦ: Хөл хорионы үед цагийг зугаатай өнгөрүүлэхэд туслах МОНГОЛ апп

“Mangaa team” багийн залуусын бүтээсэн “Famdy” аппликейшн андройд үйлдлийн системд нэвтрээд тун удаагүй байна.

Тус аппликейшн нь гэр бүл, найз нөхдийнхөө хамт байхдаа цагийг зугаатай бөгөөд эрүүлээр өнгөрүүлэх боломжийг бий болгож буй аж.

Тухайлбал тоглоомд хэн хэн оролцохыг сонгосны дараа хүрд эргүүлэх бөгөөд, хүрдний заагч зүү хэн дээр таарч зогссон, тэр хүн нь шийтгэл биелүүлдэг юм байна. Харин ямар шийтгэл биелүүлэх нь аппликейшний шийтгэлийн сангаас санамсаргүй байдлаар сонгогдон гарч ирдэг аж. Мөн хэрэглэгч өөрөө шийтгэлийн сангаа баяжуулах ч боломжтой.

Яг одоо Нийслэлд 12 хоногийн хатуу хөл хориотой, гэр бүлтэйгээ гэртээ цагийг өнгөрүүлж буй үед тус “Famdy” аппликейшнийг хэрэглээд нэг үзээрэй хэмээн зөвлөж байна. Апп удахгүй iOS үйлдлийн системд нэвтрэх бөгөөд одоогоор андройд үйлдлийн системийн PlayStore хэсэгт байршсан байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button