ЭДИЙН ЗАСАГ

“TRQ”-гийн ханш 13.73 ам.доллар байна

“Turquoise Hill Resources” компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 13.73 ам.доллар байна. Энэ нь өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагийн үед хамаарах ханш юм.

Монголын Засгийн газар Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцалж магадгүй талаар мэдээлэл цацагдсанаар тус компанийн хувьцаа огцом унасан. Үүнээс хойш бага багаар өсөөр байгаа.

Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 12-нд 13.15 ам.доллар болж унаснаас хойш тасралтгүй өсөж байна гэж болно. Гэхдээ 2017 оны хоёрдугаар сарын 10-нд 35.6 ам.долларын ханштай байсан тус компанийн хувьцаа 2020 онд муу үнэлгээтэй явсаар байгаа нь энэ юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button