НИЙГЭМ
2020 онд ДНБ 5.3 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг хүргэлээ.
Харин Дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтийг 2020 оны нийт дүнгээр тооцон танилцууллаа. Үүгээр сүүлийн таван жилийн хугацаанд ДНБ хамгийн их буурсан жил 2020 он болж байна.
Уг мэдээлэлд ДНБ-ийг 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бөгөөд 2020 онд 18 их наяд төгрөг болсон нь өмнөх оноосоо 5.3 хувиар буурсан үзүүлэлт аж.

Г.САНСАРМАА