НИЙГЭМ

ТАНИЛЦ: 2021 оны I сарын нийгэм, эдийн засгийн товч статистик

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны нэгдүгээр сарын эцсээрх нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа.

Эдгээрээс эдийн засгийн салбарт онцлох статистикуудыг дурдвал:

Нэгдүгээр сард мөнгөний нийлүүлэлт 24.2 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үед энэ тоо 20.5 байсан тул 3.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Мөн төгрөгийн болон валютын хадгаламжын хэмжээ ч нэмэгдсэн байна. Тухайлбал 2021 оны нэгдүгээр сарын эцсээр:

  • Төгрөгийн хадгаламж 13.6 их наяд
  • Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал харгалзан 2.8, 1 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

Харин Дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтийг 2020 оны нийт дүнгээр тооцон танилцууллаа. Үүгээр сүүлийн таван жилийн хугацаанд ДНБ хамгийн их буурсан жил 2020 он болж байна.

Уг мэдээлэлд ДНБ-ийг 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бөгөөд 2020 онд 18 их наяд төгрөг болсон нь өмнөх оноосоо 5.3 хувиар буурсан үзүүлэлт аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button