НийгмийнНИЙГЭМ

Хүүхдүүд гэртээ ганцаараа үлдсэн үед дараах зүйлсийг хийвэл аврагдаж чадна

Сүүлийн үед гал түймрийн аюулаас болж олон ч эрдэнэт хүний амь нас хохирсоор байна. Ялангуяа гэртээ харгалзах насанд хүрсэн хүнгүй үлдсэн хүүхдүүд галд өртөж, амь насаа алдсаар буй нь тоогүй. Гэвч эцэг эхчүүд ажлын ачаалал, амьдралын завгүй хэв маягаас шалтгаалан заримдаа том болж байгаа хүүхдээ гэрт нь ганцааранг нь орхих үеүүд гардаг. Тиймээс гэрт гал гарсан үед хүүхэд яах ёстойг сайн ойлгуулж, сургавал болзошгүй аюулаас хамгаалагдаж чадна. Иймд та дараах зүйлсийг хүүхдэдээ зааж өгөөрэй.

  • Юуны өмнө та хүүхдүүдээ гаднаас нь цоожилж явахгүй байх
  • Танихгүй хүнд хаалгаа тайлж өгөх, гэрээсээ гарахгүй байх
  • Гэрийн цахилгаан хэрэгслийг салгах, залгаатай эсэхийг шалгах
  • Хүүхдийн гар хүрэх газарт шатамхай бодис, шүдэнз, галыг тавихгүй байх зэргийг зааж өгөөрэй.
  1. Амьсгалын замын эрхтнээ хамгаалахыг аргыг заах

Алчуур, дэргэд байгаа хувцсыг норгож хамар амаа таглан, аль болох нойтон алчуураар дамжин амьсгалах хэрэгтэй. Ус байхгүй бол шээсээр норгож болох юм. Ямар нэг даавуун дээр шээгээд энэ шүүлтүүрээ ашигла. Шээс нь хортой утаа, бодисыг уснаас илүү сайн шүүдэг байна.

2. Их галыг унтраах гэж оролдолгүй шууд гарахыг аминчлан захь

Хэрвээ гэрт ямар нэг зүйл шатсан, өөрөө унтрааж чадахгүй нь ойлгомжтой болбол шууд л гэрээс гарах ёстой. Хорт утаа нь түймрээс илүү аюултай. Хамар, амаа нойтон алчуураар хаа. Хэрвээ утаа их бол мөлхөж гар. Шатсан хортой бодис үргэлж дээшээ чиглэх учир та аль болох доошоо болох хэрэгтэй. Хүнийг ухаан алдуулах хорт утаа таны биеийн түвшнөөс дээр байх нь чухал. Утаа гарч байх үед хүчилтөрөгч доод хэсэгт их байх ба харагдах орчин ч доор сайн үзэгддэг.

3. Гал команд дуудахыг зааж өгөх

Гэрээс гарсны дараа гал команд дуудахыг зааж өгөх. Мэдээж тэгэхийн тулд хүүхэд диспетчерт хаяг, нэр, байрлалаа хэлж юу, яаж шатсаныг хэлэх ёстой болно. Мөн гэрт нь яавал хурдан очих тухай, машинаа хаана тавих, байр хэдэн давхар зэрэг нэмэлт асуултад хэрхэн хариулахыг зааж өгөөрэй.

5. Лифтнээс хол байх

Буух үедээ шатаар буух бөгөөд лифт ашиглаж яасан ч болохгүй. Гал түймрийн аюулын үед баримтлах журмаар бол түймрийн үед ашиглах зам, хэрэгсэлд ямар нэг лифт, урсдаг шат ашиглаж болохгүй гэж заасан байдаг. Түймрийн үед хүмүүс шатаар биш урсдаг шатаар доошлох бодолтой байдаг ч энэ нь утаатай бүсэд аваачих өндөр магадлалтай юм. Шат нь түймрийн эсрэг янз бүрийн гарц, хаалгатай, хашлага хамгаалалттай учир илүү найдвартай. Урсдаг шат түймрийн үед автоматаар зогсох бөгөөд ямар нэг онцгой нөхцөлд дахин ажиллаж болох учир хүн унаж, хувцас хунар нь хөдөлгөөнт хэсэгт хавчигдах аюултай байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button