НИЙГЭМ

“ДЦС-III” үнс зайлуулсан усаа Туул гол давуулан цутгаж байжээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр газар дээр очиж хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.

Шалгалтаар "ДЦС-III” ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч, Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана.

Үүссэн учир шалтгааныг "ДЦС-III” ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станцруу шахаж дахин ашигладаг байна. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд хаясан байна.

"ДЦС-III” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байх талаар нь шаардлага тавьж анхааруулга өгч ажиллав.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-17 15:30

"Ажиллав" бусад цагт огт ажил хтйлгүй порно үзэж архтдаж байна

bat
bat
2021-02-17 15:34

za daaa ene tuiin albanii humuust itgeh getsuu sht.ungursun jil misheel expogiin urdah dalan deer uvuljin aris shirnii uildveruud umhii usaa tuulruu tsutagsan dag.hevleleer neg garch baij olnii anhaaral orj neg zogsson.ed nar ugaasaa hevleleer garhaar ajilaa hiideg sht.

Холбоотой мэдээ

Back to top button