НИЙГЭМ

БШУЯ-нд энэ онд зарлагдсан бүх тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2021 онд зарлагдсан тендерүүдийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн байна.

Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Боловсрол шинжлэх ухааны сайдаар очоод яамны хамт олондоо хамгийн түрүүнд хэлсэн зүйл нь БШУЯ бол тендерийн яам, Барилгын яам биш шүү л гэж хэлсэн.

Хэлсэн үгээ өнөөдөр бодитой болгож, 2021 онд манай яаманд дээр байгаа бүх хөрөнгө оруулалтын тендерийг Худалдан авах үйл ажиллагааны агентлагт 100 хувь шилжүүлж байна. Бид тендер зарлаад, тендерт цагаа зарцуулах ерөөсөө шаардлага байхгүй.

Цаашдаа барилгатай холбоотой асуудлыг барилгын яаманд, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд хариуцуулах талаар хамтран ажиллана.

Ер нь Боловсролын салбарт байгаа хөрөнгийн менежментийн асуудлыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. сайдыг дэмжиж банйа гол ажилдаа л анхаар#### хандуулах нь зөв олон жил янз бүрийн хүмүүс дарг####ж ирсэн яамыг одоо өөд татах нь зөв хэцүү болсон газар шүү дээ эрүүл мэндийн яам ч гэсэн тэгмээр юмаа хүн эмчлэх ажлаа бодмоор юмаа

  2. Ажилдаа дуртай олон сайхан сурган хүмүүлэгч багш нар мэргэжилтнүүд очно шүү. Зөв шударга сонгон ш####гаруулаад явб####

  3. Одоо яамны тендер шааж, мөнгө цуслагчид нь нэгдээд сайдаа ########уулах хор хутгана. Болгоомжтой бас тууштай байгаараа…

  4. Нөгөө цүнх баригч дэд сайд Ганбаяр яахав энэнээс чинь л мөнгө олдог хүмүүс зөндөө ш дээ Энхамг####ан сайд аа, та ч яахав орлоготой хүн зүгээр дутахгүй байх. Ккккк

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button