НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Сүлжээгүй, интернетгүй орчинд “түгжигдсэн” оюутнууд овоон дээрээс хичээлээ хийж байна

Ихэнх их, дээд сургуулийн хичээл эхэлж, оюутнууд онлайнаар хичээлээ үзэж байна. Гэвч хөдөө орон нутгийн зарим оюутнууд хичээлдээ сууж чадахгүйд хүрчээ. Учир нь аймаг, сум руу орох хөдөлгөөнийг хязгаарласнаас үүдээд сүлжээгүй, интернетгүй орчинд оюутан залуус “түгжигдэж”, ирцийн онооноосоо хасуулж байна.

Интернет орох боломжтой, гар утасны сүлжээ төвөггүй орж ирдэг хотод хөл хорьж болох ч халдваргүй аймаг, сумдад хөл хорих нь тийм ч оновчтой шийдвэр байгаагүй бололтой. Сумын төв орох эрхгүй тул оюутнууд хичээлдээ сууж чадаагүй, зарим нь бүр хичээл орсныг арав хоногийн дараа мэдсэн байх жишээний. Мөн зарим нь уул, овоон дээр гарч хичээлдээ сууж байгаа аж. Тэд гацсан ч хамаагүй гар утаснаасаа хичээлд сууж, утсан дээрээ даалгавар, бие даалтаа хийж багш руугаа илгээж буй гэнэ. Гэсэн ч утаснаас хийж илгээсэн бие даалтынх фонт гологдож, буцаагдана. Бүр зарим нь сумын төв орж хичээлдээ суучхаад эргээд ирдэг ажээ.

Бид уул, овоон дээр гарч, онлайнаар хичээлд сууж буй, хичээлдээ суухын тулд сумын төв орж буй,  хичээлдээ өнөөдрийг хүртэл суугаагүй таван оюутантай холбогдлоо. Тэд юу ярих бол?

СУМЫН ТӨВ РҮҮ ЯВЖ ХИЧЭЭЛЭЭ ХИЙЖ БАЙГАА

Д. МӨНХСАЙХАН. МУИС

-МУИС-ийн хоёрдугаар улиралын хичээл хэзээ эхэлсэн бэ. Хичээлээ таслалгүй сууж чадаж байгаа юу?

-Энэ улирлын хичээл эхлээд гурван долоо хонож байгаа. Гэсэн ч би эхний хоёр долоо хоногийн хичээлдээ сууж чадаагүй. Хоёрдугаар сарын 15-наас л хичээлдээ сууж эхэлж байна. Манайхаас сүлжээ барьдаг ч интернет ордоггүй тул 12 километрийн цаанаа орших сумын төв рүү явж байгаа.  Гэхдээ хичээл цахимаар орох байх гэж тооцоолоод хичээлийнхээ цагийг хоёр өдөрт шахчихсан болохоор хоёр өдөр л сумын төв явж хичээлдээ суудаг.

-Энэ даваа гарагаас хичээлдээ сууж эхэлсэн гэлээ. Хоцрогдол гарч уу. Ер хичээлээ хэр ойлгож байна вэ?

-Өнгөрсөн улиралд хичээл Sisi цахим системд тавигдчихдаг байсан юм. Тэгэхэд хичээлдээ сууж чадаагүй үедээ нөхөөд үзчихдэг байсан. Харин энэ улирлаас “Microsoft teams” системээр хичээл орж, лекц хадгалагддаггүй болсон байна лээ. Ингэснээр над шиг сүлжээгүй газар байгаа оюутнууд хичээлээ нөхөж үзэх боломжгүй болж, хичээлийн хоцрогдол гарч байгаа юм. Хичээл танхимаар орж байхад судалгаа хийгээд, номын санд суудаг байсан бол хатуухан хэлэхэд одоо багшийн заасныг хуулж бичээд, дүн авахын төлөө л сууцгааж байна.

-Даалгаврууд, бие даалтуудаа заавал компьютер дээр шивж явуулахыг багш нар шаардаж байгаа байх. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?

-Гар утсан дээрээ “Word”, “Powerpoint” татчихсан.  Даалгавар, бие даалтаа утсан дээрээ шивж байгаад сүлжээтэй газар очоод явуулдаг ч үсгийн фонт танигдахгүй тохиолдол хэд, хэдэн удаа гарсан.  Түүнээс хойш найзуудаасаа тусламж авч, даалгавраа шивүүлдэг болсон.

-Танай ангиас чамтай адил хичээлдээ суух боломжгүй нөхцөлд байсан эсвэл уул, овоон дээр гарч хичээлдээ суудаг хүүхэд байгаа юу?

-Дорнод аймагт байгаа манай ангийн нэг охин ууланд дээр гарч, сүлжээтэй “золгодог” юм билээ. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт хичээлдээ хамрагдах гээд аймгийн төв дээрээ оччихсон.

ГЭРИЙНХЭЭ АРД ТАЛЫН ОВООН ДЭЭРЭЭС ИНТЕРНЕТ ОРЖ, ЛЕКЦҮҮДЭЭ ТАТАН АВЧ, УНШИЖ БАЙГАА

О.ХУЯГБААТАР. ШУТИС

Манай сургуулийн хичээл хоёрдугаар сарын 01-нээс эхэлсэн ч интернет орох боломжгүй тул хичээлдээ сууж, ирцээ өгч чадахгүй байгаа. Хичээл орж байгаа бүх багш руугаа хичээлдээ сууж чадахгүй байгаа шалтгаан нөхцөлөө тайлбарлаж, мэйл явуулсан. Ямартай ч боломжгүй гээд ор мөргүй орхиогүй. Гэрийнхээ ард талын овоон дээрээс интернет орж, лекцүүдээ татаж авч, уншаад 100 үгтэй тэмдэглэл хөтлөн багш руугаа явуулж буй. Мөн долоо хоног болгон сорилын шалгалтаа өгч байгаа. Яг одоо би лекцүүдээ татаж авчхаад овоон дээрээс буух гэж байна. Удахгүй зам нээгдэнэ гэж найдаж байна. Зам нээгдвэл хот руу явж, хичээлдээ цаг тухайд нь сууна даа.

ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЧИХСАН БОЛОХООР СУМЫН ТӨВ ОРЖ, ХИЧЭЭЛДЭЭ СУУЖ ЧАДСАНГҮЙ

Б.НЯМЖАРГАЛ. ИЗОУИС

Манай сургуулийн хичээл хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн. Хөдөө гэрээс сүлжээ барьдаг ч интернет орох боломжгүй тул хичээлдээ сууж эхлээгүй л байна.

Уг нь сум руу ороод хичээлүүдийнхээ файлыг татаад авчихдаг юм. Даанч хөдөлгөөн хязгаарлачихсан болохоор сумын төв орж, хичээлдээ сууж чадсангүй. Цаашдаа хичээл онлайнаар орох юм бол долоо хоног бүр сум руу орж хичээлийнхээ татаж аваад, хийе л гэж бодож байна. Харин танхимаар хичээллэх шийдвэр гарвал л хот руу явна даа. Ер нь танхимаар хичээл орвол оюутнуудад хэрэгтэй л байна.

ИНТЕРНЕТГҮЙ, СҮЛЖЭЭГҮЙ ОРЧИНД БАЙГАА ОЮУТНУУДАА БОДООД ОНЛАЙН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛЭХГҮЙГЭЭР САРЫН ДАРАА ТАНХИМЫН ХИЧЭЭЛЭЭ ЭХЛҮҮЛСЭН БОЛ ЗҮГЭЭР БАЙСАН ЮМ

О.БЯМБАЖАРГАЛ. ШУТИС

-ШУТИС-ийн хоёрдугаар улирлын хичээл хэзээ эхэлсэн бэ. Хичээлдээ сууж чадаж байгаа юу?

-Манай сургуулийн хичээл хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн. Манайхаас утасны сүлжээ барьдаг ч бараг л интернет ордоггүй. Тиймээс хичээл эхэлснийг мэдэлгүй 10 хоног болсон. Харин хичээл орж буйг ангийнхнаасаа мэдээд интернет орох боломжтой Skytel-ийн шинэ дугаар авч, утаснаасаа хичээлдээ сууж буй. Лекцүүдийг файлаар нь оруулчихдаг болохоор орж уншаад, өөрийнхөө ойлгосноор бичиж, тэмдэглэсэн. Ойлгохгүй зүйлээ харин ангийнхан болон багш нараасаа нээлттэй асууж байгаа.

-Утаснаасаа хичээлд суухад ямар, ямар хүндрэлүүд гарч байна вэ?

-Сүлжээ орж, гардаг учир багшийн ярьж байгаа лекц тасалдана, гацах тохиолдлууд ч гардаг. Гэхдээ яахав боломжийнхоо хэрээр хичээлдээ суугаад л явж байна.

-Даалгавар, бие даалтуудаа хийхэд хүндрэлтэй зүйл юу байна?

-Багш нар уг нь даалгавар өгч байгаа. Заавал шивж, файлаар нь явуулах тул даалгавраа хийж явуулж чадахгүй л байна. Ядаж хот руу явах хөдөлгөөн нээчихвэл очиж интернеттэй орчинд хичээлдээ бүтэн сууж, даалгавраа цаг тухайд нь явуулмаар л байна. Уг нь интернетгүй, сүлжээгүй орчинд байгаа оюутнуудаа бодоод онлайн хичээлийг эхлүүлэхгүйгээр нэг мөсөн сарын дараа танхимын хичээлээ эхлүүлсэн бол зүгээр байсан юм.

ДААЛГАВАР БОЛОН БИЕ ДААЛТУУДЫГ БАГШИЙН ТАВЬСАН ШААРДЛАГЫН ДАГУУ, ҮСГИЙН ФОНТТОЙ ШИВЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ БОЛОХООР ЦАГ ТУХАЙД НЬ ЯВУУЛЖ ЧАДААГҮЙ ЭЭ

А. МИНЖМАА. МУБИС

Манайх Дорноговь аймгийн Алтанширээ суманд отроор явж байна. Гэхдээ би хоёрдугаар сарын 1-нд хичээлд эхэлснээс хойш нэг ч өдөр хичээлээ таслаагүй. Овоон дээр гарч утсаараа хичээлдээ цаг тухай бүрд нь сууж байгаа. Өглөө эрт болон оройны хичээлүүд дээр бага зэрэг даардаг.

Харин даалгавар болон бие даалтуудыг багшийн тавьсан шаардлагын дагуу, үсгийн фонттой шивж явуулах ёстой болохоор цаг тухайд нь явуулж чадаагүй ээ. Нөхөж явуулах боломжгүй гэсэн. Гэхдээ би танхимын хичээл эхэлтэл сумын төвөөс хичээлдээ суухаар болж, сая сумын төвд ирээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ми
ми
2021-02-18 08:19

хөөрхөн

Зочин
Зочин
2021-02-18 10:16

Хүүхдүүд сайн юм сурч байгаа нь сайша�##�тай...

Нэргүй
Нэргүй
2021-02-18 16:59

Интёрнётээр хичээл ном сурна гэжюу байх вэ
Өөрөө өөрсдийгөө дээрээ ч бай доороо ч бай өөрсдийгөө хуураад яах вэ

ҮНЭН
ҮНЭН
2021-02-18 17:41

Бушуу танхимаар оруулаа

Зочин
Зочин
2021-02-18 18:36

Хөдөө, орон нутгийн сурагчдад танхимийн хичээл оруулах боломжтой юм биш үү

Oyutan
Oyutan
2021-02-18 18:47

Oyutanuuddaa harj vzeed hicheelee tanhimaar oruul

Танхимааар орлоо юу
Танхимааар орлоо юу
2021-02-19 01:44

Дэлхийн бүх их дээд сургууль танхимаас илүү цахимжаад, Монголоосоо барууны их сургуульд цахимаар сурч болдог цаг үе амьдарч байгаа шүү дээ. Монголын их дээд сургуулиуд �##�ь өнгөрсөн зууны улиг болсон лекцээр, танхимаар явдаг арга барилаа шинэчилж цахим номын сан, цахим сург�##�тын платформоо хөгжүүлж, багш нар арга зүйгээ цахимжуулахгүй бол энэ олон з�##�уусыг б�##�лаж байна. Матери�##�лаг баазаа сайжруулж оюутан бүрийг таблеттэй болго

Зочин
Зочин
2021-02-19 08:01

ovchinbrusaj bsnaas l deer.ovoon deer ch boltugai garaad hicheelee sainbhiigeerei.eruul agaart!

Зочин
Зочин
2021-02-19 11:18

Оюутан сурагчдад амжилт хүсье. Ирээдүйн амьдр�##� нь гэрэл гэгээтэй байж сайн сайханыг хүсье.

Би л байна Цэцгээ
Би л байна Цэцгээ
2021-02-19 16:15

Сайн байн уу ер нь сумдууд болон тосгон мөн хөдөө нутгууд сүлжээгүй хэцүү байдаг ш дээ Ойрхоон 10аас 15н км явж сүлжээ олж ярих жишээний байдаг ш дээ яагаад 5аас 10км явуулж ярих шаардлагагүй л бүрэн дүүрэн сүлжээгээ цацах хэрэгтэй ш дэээ

Уншигч
Уншигч
2021-02-19 17:44

Өвчлөлгүй сумдад хөл хорио тавьдаг нь жаахан гажиг үйлдэл болж, бу�####�ар бол цахимжих цаг нь болсоон, �##�ийн болгон шаваар�##�даж лекц сонссон болж сүжрэлдэж шоудаж байдаг юм,

Зочин
Зочин
2021-02-20 10:24

МУИС хамгийн мундаг сургууль гээд байдаг, арай ч дээ. Хэдхэн лёкцээ цахим дээр тавиад хадг�##�чихаж чаддаггүй. Чадахгүй биш сэтгэлгүй. Ийм хүүхдүүд олон биш. СД гаргаад явуулсан ч яахав дээ. Төлбөрийг нь аваад багш нараа ц�##�инжуулдаг л биздээ. Тэгээд ч сург�##�тууд цар тахлаас хойш ч гэсэн цахимжина. Үүнээс багш нар л их айгаад байх шиг

Зочин
Зочин
2021-02-24 00:11

hujiin gald nom unshij boldog biz dee surtei orkuud ve

Холбоотой мэдээ

Back to top button