Их Британийг Европын холбооноос гаргах эсэхийг хэлэлцэнэ


Европын холбооны удирдагчид энэ лхагва гаригт уулзаж Британийг Европын холбооноос гарах өдрийг сунгах талаар хэлэлцэнэ.
Хэдийгээр өнгөрөгч баасан гаригт Их Британи Европын холбооноос гарах хугацаа болсон хэдий ч тус улсын ерөнхий сайд Тереза Мэй 6-р сарын 30 хүртэл хойшлуулж өгөх хүсэлт гаргаад байгаа. Эл асуудлын талаар Брюссельд болох чуулга уулзалтаар хэлэлцэх бөгөөд хүсэлтийг хүлээн авах эсэх талаар Европын холбооны удирдлагууд шийдвэр гаргана.Хэрвээ өнөөдрийн байдлаар Европын холбоо болон Их Британийн зүгээс цаашдын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийлгүйгээр Их Британи холбооноос гарвал бизнесийн болоод олон төрлийн хүндрэл учирч болзошгүй. Иймд тус улсын ерөнхий сайд хатагтай Мэй холбооноос гарах өдрийг хойшлуулж өгөхийг хүссэн юм.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.