ЭДИЙН ЗАСАГ

Ковидын хууль: Банкнууд VI сарын 30 хүртэл хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй

Арилжааны банкнууд энэ оны зургадугаар сарын 30-ныг хүртэл харилцагчдынхаа хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй болсон. Үүнийг цар тахлын үед банкнуудыг эдийн засгийн хувьд тэсвэрлэж үлдэхийн тулд харилцагчдаа хохироосон бодлого барилаа гэж харсан иргэд цөөнгүй байна.

Энэ нь угтаа хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс банкнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Тодруулбал, өнгөрөгч 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан “Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах” хуульд энэ оны нэгдүгээр сарын 29-нд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Уг нэмэлт өөрчлөлтий хүрээнд банкнуудын эх үүсвэрийн зардлыг бууруулах үүднээс хугацаагүй хадгаламжид болон харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй байх зохицуулалт орсон юм.

Яг хуулийн заалтыг нь тодруулбал:

Тус хуулийн 10.4-т "Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан байгаа.

Дээр дурдсанчлан энэ хууль зургадугаар сарын 30-н хүртэл хэрэгжих бөгөөд арилжааны банкнууд харилцан адилгүй цаг үеэс эхлэн хэрэгжилтийг хангаж эхэлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-22 15:39

Engiin huu gedeg n yu ve ene utgagui oorchloltoo batalcihsan uu. Daraagiin songuuliar ta naraas tatgalzana.

Зочин
Зочин
2021-02-23 01:05

В�##�ютыг хүүгүй хадг�##�чийч.

Зочин
Зочин
2021-04-11 14:31

давруу гарууд

Холбоотой мэдээ

Back to top button