ЭДИЙН ЗАСАГ

“Хармагтай” ордоос зэс, алтны эрдэсжилт бүхий хэсгүүд илэрчээ

“Xanadu Mines” компани “Хармагтай” ордод алмазан өрөмдлөг хийж, үр дүн нь эерэг гарсан талаар мэдээлсэн байна. Тодруулбал тус ордын “Stockwork Hill” талбайгаас зэс, алтны эрдэсжилт бүхий хэд хэдэн хэсэг илэрчээ.

Дээрх компани нь Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг. “Xanadu Mines” дараагийн өрөмдлөгөө хийх бэлтгэлээ хангаж эхэлсэн гэж мэдэгдсэн байна.

Уг үйл явдалтай холбогдуулан өчигдрийн /2021.02.23/ байдлаар Австралийн Хөрөнгийн бирж дэх “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш 3.64 хувиар өсөж, 0.057 австрали доллар болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button