НийгмийнУЛС ТӨР

МАХН-ын гурав салсан ХҮСЭЛ

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам улс төрийн жижиг намууд том намууддаа нэгдэх, шингэх, эсвэл санал хуваах зорилгоор сөрөг хүчин болох тоглолт, тохироонууд хийгдэж эхэлдэг. Энэ жилийн тухайд ч эл процесс дахин давтагдав. Тухайлахад, МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН руу “налж” буйгаа нуугаагүй. Гэвч уг намаас хоёр удаа УИХ-д суусан О.Баасанхүү АН-ын нарийн бичгийн дарга болж, МАХН-ын цор ганц парламент дахь суудлын эзэн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших мөрөөдлөө чухам хэрхэхээ мэдэхгүй, гацаанд оров.

-НЭГ: Н.ЭНХБАЯР С.ГАНБААТАРЫН МӨРӨӨДЛИЙГ ХҮҮГИЙНХЭЭ УИХ-Д НЭР ДЭВШИХ МАНДАТААР “АРИЛЖИВ”-

МАН-ын буруугаас улс орон нь уруудан сүйрч буй талаар сүүлийн хэдэн жилийн турш ярьж, энэ бүх бузар булайгаас МАХН л салгаж чадна гэж онцолж явсан хүн бол Н.Энхбаяр. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас өгсүүлээд өнөөгийн эрх баригчдыг жинхэнэ хүчтэй үед нь удирдаж явсан эл хүний улс төрийн хийрхэл эцэст нь өөрийг нь хагас галзуу байдалд хүргэсэн. Ер нэг өндөрт хэц өлгөөд, түүндээ хүрэх гэж сүүлийн хэдэн жилийн турш орилсон Н.Энхбаярт эдүгээ МАХН-ын муухан байр, хэдэн жагсагчид тэргүүтэй хагас синдром бүхий намын гишүүд нь л үлдсэн.

Ингэж олон жил явсныхаа дараа гэнэт ухаан сууж, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-тай нэгдэх замаар СХД-ийн нөхөн сонгуульд хүү Э.Батшугараа нэр дэвшүүлэх тохироо хийв. Эл тохирооны хамгийн том хохирогч нь С.Ганбаатар болсон нь харамсалтай. Учир нь...

-ХОЁР: С.ГАНБААТАР МАН-ЫН САНАЛЫГ “ГАЛЗУУ” ХУВААХ ТУЛ Д.АМАРБАЯСГАЛАН Н.ЭНХБАЯР БУУЛТ ХИЙВ-

МАХН-ын парламент цор ганц төлөөлөл С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг унагасан. Аль ч намаас дэвшсэн С.Ганбаатарыг дэмждэг олон нийтийн масс тоо нь нэлээд их. Дээрээс нь МАХН-ын нэрээр дахин дэвшихэд МАН-ын саналыг хуваадаг үнэнч ахмадуудын 5-6 хувийн дэмжлэг өлхөн авах “шаанстай”. Энэ нь МАН-д яг бодит эрсдэл авчрах учраас С.Ганбаатарын боломжийг хязгаарлуулахаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан Н.Энхбаяртай гар барив. Ингэхдээ намын гишүүдийн хорхойцон харж буй УИХ-д нэр дэвших нэг мандатаар тохироо хийж, С.Ганбаатарыг тойргийн гадна үлдээх гарц олоод байна.

С.Ганбаатар гишүүний хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярын МАН-тай нэгдэх төлөвлөгөөнд ихээхэн шүүмжлэлтэй хандсан гэх яриа хөвөрч буй. Мэдээж тэр алга ташиж хүлээж авахгүй. Гэхдээ түүнд  өөр гарц төдийлөн харагдахгүй байна.

-ГУРАВ: О.БААСАНХҮҮ ХОЁР УДАА ПАРЛАМЕНТАД СУУЛГАСАН НАМАА БҮР АНЬЖ, АН-Д “ДАГААР ОРОВ”-

Муу, сайн нэртэй хэдий ч МАХН бол О.Баасанхүүг хоёр удаа нийт найман жил парламентад суулгасан нам. Н.Энхбаярын хэцүү цагт нь өмгөөлж явсан түүхтэй О.Баасанхүү МАХН-аас 2012 онд Н.Энхбаярын тааллаар жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүн болж байв. Дараа нь 2016 онд О.Баасанхүүг Эрдэнэтийн тойрог дээр ид эвгүйдэж мэдэхээр төрхтэй явахад Н.Энхбаяр очиж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг ярьж, ялалтын салхийг эргүүлсэн удаатай. Гэвч О.Баасанхүү өнгөрсөн жилүүдэд Н.Энхбаяраас тусдаа МАХН-ыг шинээр үүсгэх алхам хийж, түүнтэй удаа дараа толхилцсоор гишүүнчлэлээ хасуулсан.

Тэрбээр 2020 оны сонгуульд АН-ын нэрээр УИХ-д нэр дэвшиж,  ялагдал хүлээсэн ч саяхан тус намын Нарийн бичгийн даргаар сонгогдов. Ингэж МАХН-ын дарга Н.Энхбаярын МАН руу “налсан” үйлдлийг О.Баасанхүү битүү утгаар шүүмжилж, эгзэгтэй өдрүүдэд АН-аас албан тушаал авав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-26 13:09

Ганбаатар сөрсөн базаа хийж, намаасаа гарчихв�##� МАХН УИХ-д сууд�##�гүй болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхгүй болно, Намбарвааны хүүгээ УИХГишүүн болгох хүсэл ч нурна.

Зочин
Зочин
2021-02-26 16:36

Баасанхүү чинь Тувааны намын НБД юм уу? Эрдэний намын НБД юм уу? Учир нь олдохоо байлаа даа.

Зочин
Зочин
2021-02-27 05:01

С.Ганбатар ард түмний нэрийн өмнөөс нэр зүүгээд бие даагаад өрсөлдөхөд гараад ирэх байх шүү. Эсвэл намаасаа татг�##�заад сул гишүүн болчихвол ард түмэн ХҮН-ын зарлаад байгаа сонголтонд сан�##�аа С.ГАНБААТАРТ өгчих байх.

Холбоотой мэдээ

Back to top button