ЭДИЙН ЗАСАГ

Шинжээчид энэ жил зэсийн үнийг түүхэн рекорд тогтооно гэж таамаглажээ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 27-ны пүрэв гарагт Лондонгийн металын бирж дэх хаалтын арилжаагаар зэсийн ханш тонн тутамдаа 9614.5 ам.долларт хүрсэн. Энэ нь шинжээчдийн урьдчилан тооцоолж байснаас 1.2 хувиар илүү дүн юм.

Түүнчлэн уг ханш 2011 оноос хойш хугацаанд рекорд тогтоосныг эдийн засагчид онцолж байгаа юм. 2011 оны хоёрдугаар сард зэсийн ханш тонн тутамдаа 10190 ам.долларт хүрч байжээ.

Дээрх дүн одоогоор түүхэн дээд рекорд гэсэн үг. Харин шинжээчид 2021 он уг рекордыг эвдэнэ гэж таамаглаад байна. Урт үргэлжилсэн хөл хорионы ард зэсийн эрэлт нэмэгдэж, долларын ханш буурсан нь үүнтэй холбоотой гэх.

Нью-Йоркийн банкны шинжээчид 2021-2022 онд зэсийн үнийг тонн тутамдаа 10000-12000 ам.долларт хэлбэлзэх таамгийг дэвшүүлээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button