ЭДИЙН ЗАСАГ
Шинэ тооцоогоор “Алтан цагаан овоо” ордын алтны нөөц хоёр дахин нэмэгджээ

Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байдаг “Steppe Gold” компани “Алтан цагаан овоо” ордын нөөцийн шинэчлэгдсэн тооцоог танилцуулсан байна. Үүгээр алтны нөөц хоёр дахин нэмэгдэж, мөн мөнгөний нөөц илэрчээ.
Тодруулбал өмнөх тооцооллоор тус ордод 1.22 сая унц алт илэрч байсан бол эдүгээ 2.45 сая унц алт илрүүлжээ. Нөөц нэмэгдэх болсон шалтгааныг нэмэлт өрөмдлөгийн ажлаар хүдрийн биетийн талбай ихэссэнтэй холбон тайлбарлажээ. Уг нэмэлт өрөмдлөгийн хоолойн ТЭЗҮ-ийг энэ оны хоёрдугаар улиралд танилцуулах юм байна.
Уг шинэчилсэн тооцооллыг мэдээлсний дараа өчигдөр буюу пүрэв гарагт “Steppe Gold” компанийн хувьцаа 3.33 хувиар өсжээ.
Г.САНСАРМАА
Эх орны баялаг лиценз нэрээр зарагдаж, хүний хоол болох юм даа.
Монголын компани юм уу гадаад компани эзэмшдэг юм уу?