ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛЬ: Дээд шүүх гомдол бүрийг хянахгүй
Өнөөдрөөс эхлэн Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс Шүүхийн тухай багц хуулийг шинэчилсэн. Өмнө нь мөрдөж байсан Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан харилцааг хуулийн хэрэглээ болон тогтвортой байлгах үүднээс төрөлжүүлэн нэгтгэсэн юм.
Энэ хуульд олон өөрчлөлт орсны чухал заалтуудын нэг нь Дээд шүүхтэй холбоотой. Тодруулбал Дээд шүүх ирсэн гомдол бүрийг хянахаа больж байгаа аж. Харин тодорхой үндэслэлээр хянахаар болж байна. Хуульд үүнтэй холбоотой доорх заалт оржээ.
25.7.5.Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:
25.7.5.а.анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
25.7.5.б.хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;
25.7.5.в.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.