Нийгмийн

“TRQ”-ийн ханш 15.44 ам.доллар байна

Канадын хөрөнгийн бирж дээрх “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа өнөөдрийн /2021.03.02/ 09.00 цагийн байдлаар 15.44 ам.доллар байна.

Энэ нь хоёрдугаар сараас хойш тасралтгүй өссөөр буй дүн юм. Нэгдүгээр сарын 27-нд 10.27 ам.доллар хүрч буусан нь Монголын Засгийн газар шаардлагатай бол Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцалж болно гэх агуулгатай захидлыг Туркоиз Хилл Ресурс рүү илгээсэнтэй холбоотой.

Үүнээс хойш компанийн хувьцааны ханш өссөөр хоёрдугаар сарын 24-нд 16.65 ам.долларт хүрсэн. Үүнээс хойш 1 орчим ам.доллараар буусан ч дахин өсөх хандлагатай болоод байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button