ДЭЛХИЙ

Япон тэрбумтан зардлаа даалгаж сар луу нисэх найман хүн хайж байна

Япон тэрбумтан Юсаку Маезава сар луу хамт нисэх найман хүн хайж байгаагаа мэдэгдсэн бичлэг хийж өөрийн “Youtube” хуудсан дээрээ байршуулжээ. Маезава тэдгээр найман хүний зардлыг 100 хувь даах бөгөөд 2023 онд “SpaceX” компанийн бүтээх “Starship” хөлгөөр нисэхээр төлөвлөсөн байгаа юм. 2018 онд “SpaceX” компанийн хөлөг онгоцоор сарыг тойрон нисэх анхны хувийн зорчигчоор Маезава тодорсон аж.

Ноён Маезава 2018 онд тус аялалд дэлхий даяарх уран бүтээлч хүмүүсийг урих сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлж байсан билээ. Гэхдээ тэрбээр бодлоо өөрчилж бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө уран бүтээлч гэж боддог хүмүүсээс шалгаруулах болсон байна.

Тэрбээр хэр их мөнгө төлж сар луу нисэх тасалбарыг худалдан авсан талаар мэдээлэл байхгүй ч Илон Маск хэлэхдээ маш их хэмжээний мөнгө төлсөн гэсэн юм. Хэрвээ та эдгээр найман хүний нэг нь болохыг хүсэж байвал та хоёр шалгуурыг гүйцэлдүүлэх хэрэгтэй аж. Эхний шалгуурыг Маезава тайлбарлахдаа сансар луу аялснаараа өөрийн хийж буй зүйлийн цар хүрээг нэмж бусад хүмүүс болон нийгэмд тус болж чадах хүн. Харин хоёр дахь шалгуур нь ижил зорилготой багийн гишүүдээ дэмжих хүсэлтэй байх аж.

2023 онд болох тус нислэг нь 1972 оноос хойш хүн сар луу явсан анхны тохиолдол болох юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 3, 2021 14:12

Сар луу нисээд ирэх юмсан

ҮНЭН
ҮНЭН
3 сар 4, 2021 11:52

БОЛОМЖ БАЙНА Ш ДЭ

Холбоотой мэдээ

Back to top button