НИЙГЭМ

Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр бэлтгэж байна

Өнөөдөр /2021.03.03/ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан коронавируст халдварын нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө.

Энэ үеэр тавдугаар сарын 1 буюу одоогоос хоёр сарын дараа хилээ нээх бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар мэдээллээ. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзаж үзэх хийгээд халдварын дэгдэлт  намжмал байдалд шилжвэл хилээ нээх бодлого баримталж байгаа аж.

Түүнчлэн хил нээгдсэний дараа зөвхөн вакцин хийлгэсэн иргэдэд гадаадын орнууд руу зорчих эрх олгох чиглэл Ерөнхий сайдаас өгөгдсөн юм байна. Үүний тулд вакцинжуулалтын үйл ажиллагааг түргэсгэх, цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм байна.

Энэ тухайд Шадар сайд С.Амарсайхан, "Шууд хилээ нээнэ гэж хэлж болохгүй. Зорилтот хугацаанд хилээ нээхийн тулд төр, хувийн хэвшлийн бүх шатны байгууллагын хариуцлагатай, ухамсартай байдал чухал” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-03 14:41

Хилээ нээгээд мутацид орсон шинэ кронагийн хувилбар хүлээж авахад бэлтгэ

иргэн
иргэн
2021-03-03 14:42

Вакцин үйлчилдэггүй илүү х�##�двартай хувилбар шүү

Холбоотой мэдээ

Back to top button