НИЙГЭМ
“Монголд мутацид орсон шинэ коронавирус орж ирэх магадлал өндөр”

Өнөөдөр /2021.03.03/ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан коронавируст халдварын нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр “Манай оронд мутацид орсон шинэ коронавируст орж ирэх өндөр магадлалтай. Одоогоор энэ вирус дэлхийн 100 гаруй оронд тархсан. Тэгэхээр анхаарал болгоомжоо сулруулж болохгүй. Нөгөөтээгүүр Засгийн газар дахин хатуу хөл хорионы дэглэм тогтоодог хэлбэрээр ажиллах сонирхолгүй байгаа. Энэ ньиргэд, ААН-үүдийн ухамсарт байдлаас шууд шалтгаална” гэлээ.
Г.САНСАРМАА