НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
“Rio Tinto”-гийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон ажлаа өгнө

“Rio Tinto” компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон энэ оны жил тутмын уулзалтын дараа ажлаа өгнө гэж мэдэгдсэн байна.
Тус компани Австралид уурхайн тэсэлгээ хийхдээ уугуул иргэдийн олон мянган жилийн түүхтэй соёлын өвийг устгасан. Энэ хариуцлагын үүднээс “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал огцорч, оронд нь Якоб Стаусхолм томилогдоод удаагүй байгаа.
Тэгвэл Саймон Томпсоныг ч ТУЗ-ийн даргын хувиар хариуцлага хүлээж, огцор гэсэн шаардлагыг хөрөнгө оруулагчдын зүгээс тавиад байсан. Иймд тэрбээр удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ.
Сонирхолтой нь, уг мэдээлэл түгсний дараа “Rio Tinto”-гийн хувьцааны ханш 1.78 хувиар өссөн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд бол эд юу ч хийсэн хариуцлага хүлээхгүй.Нэртэйгээр нь монголын дэлхийн гэмт хэрэгтнүүдэд хамгийн ээлтэй бүсээр ш�##�гаруулчихаад дэлхийн гэмт хэрэгтнүүд манай Элбэгдорж,Сүг.Батболд мэтийн архаг луйварчидтай хамтраад дураараа дургиж байдаг болгочихмоор юм.
Ажлаа өгдөг
Х�##�двартай МОНГОЛ